Хятадын засгийн газраас Монголын засгийн газарт мөс, цасны гамшгийн үед үзүүлэх яаралтай тусламжийг хүлээлгэн өгөх ёслол 04-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Үндэсний ордонд боллоо. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуан мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Оюун Эрдэнд тусламжийн хөрөнгө, материалыг гардуулан өглөө.
Оюун Эрдэнэ Хятад улсад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Монгол Улс мөс, цасны гамшигт нэрвэгдэж, малчдын амьдралд томоохон бэрхшээл тулгарсан онцгой үед Хятад улс найрсаг хөршийн хувьд тусламжийн гараа сунгаж, хөрш зэргэлдээх байдлаа харуулахад манлайлан оролцжээ. БНХАУ-ын ӨМӨЗО ч халуун дэмжлэг үзүүлэв. Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцаа үсрэнгүй хөгжиж, хоёр орны ард түмэн аз жаргалтай, эрүүл энх байх болтугай гэж ерөөе.
2023 оны өвөл эхэлснээс хойш Монгол Улсад орсон цасны дундаж хэмжээ 1975 оноос хойших хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. Монгол улсын хамгийн сүүлийн үеийн албан ёсны статистик мэдээгээр өнөөг хүртэл ховор тохиолдох эрс хүйтэрч, цасан шуурга шуурч нийт гурван сая орчим мал хорогдож, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын амьдралд хүндээр туссан байна.
