solongonews
Өсөлтөө батлах асуудал биш, гэвч улам хянуур хичээнгүй байх хэрэгтэй
2020-07-20 09:07
Өсөлтөө батлах асуудал биш, гэвч улам хянуур хичээнгүй байх хэрэгтэй.

Хятадын Гаалийн ерөнхий газрын саяхан нийтэлсэн тоо баримтаас харахад, 2020 оны эхний хагаст Хятад улсын импорт, экспортын худалдаа хэдийгээр 3.2 хувиар буурсан боловч энэхүү бууралт нь 1-р улирлын бууралтаас 3.3 нэгжээр бага үзүүлэлт болсон байна. Тодруулбал зөвхөн 06-р сард импорт, экспортын худалдаа бүгд эерэг өсөлттэй болжээ. Тиймээс оны сүүлийн хагаст гадаад худалдаа үргэлжлэн сэргэх болно, гэвч хянуур болгоомжтой байж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр дамжин сорилтыг зохицуулах шаардлагатайг эдийн засаг, худалдааны салбарын судлаач нар хэлж байна.

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн ерөнхий эдийн засагчийн орлогч Жан Юүнжүнь: “Оны эхний хагасын гадаад худалдааны тоо баримт, тэр дундаа 06-р сарын тоо баримтаас харахад Хятад улсын эдийн засаг маш уян хатан чанартай байна. Энэ бүхэн нь Хятад улс аж үйлдвэрийн боловсронгуй системтэйгээс шууд хамааралтай юм. Гэвч 3-р улирлын экспортын нөхцөл байдалд хянуур болгоомжтой хандах хэрэгтэй” гэжээ.

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн ерөнхий эдийн засагч Чэнь Вэньлин:

Нэг. “Хятад улс бараа бүтээгдэхүүний худалдааны 1-р том орон хэвээр байгаа нь хамгийн том давуу тал юм.

Хоёр. Хятад улс одоо дэлхийн худалдааны төв болж байна

Гурав. Хятад улс болон хөрш зэргэлдээ улс орнууд хоорондын харилцаа ирэх тусмаа нягтарч байна.

Дөрөв. Дижитал худалдаа Хятад улсад түргэн хөгжиж байна.

Энэ оны 01-ээс 04-р саруудад Хятад улсын дижитал худалдааны өсөлтийн хурд бүр ч 40 хувьд хүрсэн. Эдгээрээс гадна, бүс ба зам дагуух улс орнуудын импорт, экспортын худалдааны нийт хэмжээ нь Хятад улсын импорт, экспортын худалдааны нийт хэмжээний 30 орчим хувийг зээлж байгаа бөгөөд ирэх тусмаа нэмэгдсээр байна. Мөн хятад улс нь 120 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны хамгийн том түнш хэвээр байгаа. Энэ онд Хятад улсын гадаад худалдаа нааштай байдлаа хадгалах нь асуудал биш, гэвч оны сүүлийн хагаст их олон хүнд сорилтод тулгарах учраас эрхбиш хянуур байх хэрэгтэй” гэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл