Сэтгүүлч 25-нд худалдааны яамнаас мэдээлснээр, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/ 25-нд Худалдааны сайд нарын шинэ төрлийн коронавирусийн цар тахлын эсрэг видео хурал хийсэн байна. Хятадын Худалдааны яамны сайд Жүншань хэлэхдээ, АПЕК-ийн орнуудын эдийн засгийн цогцууд хамтын ажиллагаагаа тал бүрээр бэхжүүлж, жаргал зовлонгоо хамтатган тэмцэж, цар тахлын учруулсан нөлөөг багасгаж, Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг тогтворжуулан, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулах хэрэгтэй гэсэн байна.
Хурлаар, “АПЕК-ийн Худалдааны сайд нарын хамтарсан мэдэгдэл” ба “Цар тахлын эсрэг зангилаа эд материалын эргэлтийн тухай АПЕК-ийн худалдааны сайд нарын тунхаг”-ийг нийтэлсэн байна. Энэхүү уулзалтаар АПЕК-ийн орнуудын эдийн засгийн цогцууд хатдаа хүчин зүтгэж, цар тахлыг аль болох эртхэн тогтоон барихын тулд илүү нягт нямбай хамтран ажиллах ёстой гэж тохиролцоонд хүрсэн байна. Үүний зэрэгцээ чөлөөт, шударга, ялгаварлан гадуурхахгүй, ил тод, урьдчилан төсөөлж болохуйц бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн сэргэлтийг аль болох хурдан ахиулахыг хичээх шаардлагатай гэсэн байна.
Жүншань, Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх эд материал худалдан авч нийлүүлэх ажилд хялбар дөхөм үзүүлэх зэрэг идэвхтэй арга хэмжээ авч, АПЕК-ийн орнуудын эдийн засгийн цогцуудын цар тахлын эсрэг тэмцэхийг дэмжиж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн цар тахлын эсрэг тэмцэлд үргэлжлэн хүчин зүтгэл оруулах болно гэжээ.
