solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Филиппиний төлөөлөгчдийн танхимын дарга Панталеон Альварестай уулзав
2017-05-20 20:12
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 19-ний үдээс хойш Жүн Нань Хайн Зи Гуан Гэ ордонд Филиппиний төлөөлөгчдийн танхимын дарга Панталеон Альварестай уулзлаа.



Ерөнхий сайд Ли Кэчян:

- "Хятад, Филиппин хоёр орон найрсаг сайн хөршийн харилцаа хөгжүүлж байгаа нь хоёр орон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд ашигтай юм. Хятад улс Филиппинтэй улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөж, олон давхарга, олон салбарын харилцаа холбоогоо нягтруулан, хамтын ашиг сонирхлоо тасралтгүй өргөтгөж, зөрчил маргаанаа эв зүйгээр зохицуулан, улс хоорондын харилцаагаа иргэдийн хүсэл зорилтод нийцүүлэн хэвийн хөгжлийн замд нь оруулж, эрүүл тогтвортой хөгжлийн замаар урагшлахад бэлэн байна гэсэн байна.
Панталеон Альварес:

- "Филиппиний парламентын хоёр танхим Ерөнхийлөгч Родриго Дутертегийн Хятад улс хоорондын харилцааг сайжруулан, хөгжүүлэх гэсэн хүчин зүтгэлийг дэмжиж байна. Филиппин, Хятадын ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй баялаг амжилтад хүрч байгаа нь Азийн орнуудын санаа бодлоо нэгтгэн, хамтран ажиллахад ашигтай юм. Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян энэ жилдээ багтаан Филиппинд айлчлан АСЕАН-ы орнуудын удирдагчдын холбогдох хурлуудад оролцохыг дэмжиж байна гэж хэллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл