
07-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төвдийн Нуйнчи, Лхока, Лхасын эдийн засаг нийгмийн хөгжлийн байдалтай танилцаж, Түвдийн олон үндэстний ард иргэдэд ерөөлөө дэвшүүлсэн байна.
Ли Кэчян: - Ядуурлаас ангижруулан, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлж, Төвдийг хөгжүүлэхийн гол нь хөгжилд бий. Ши Жиньпины шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдуулан, намын төв хороо, төрийн зөвлөлийн тохируулалтыг хэрэгжүүлж, Төвдийн бодит байдалд суурилан, тогтвортой хөгжлөөр дамжин иргэдийн амьжиргааг улмаар сайжруулах хэрэгтэй. Одоохондоо төв баруун нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт нэлээд сул, үр ашигтай хөрөнгө оруулалтаар дутуу талыг нөхөх нь бүс нутаг хоорондын зөрөөг багасгахад тустай бөгөөд эдийн засаг буурах дарамтыг ч багасгаж болох юм гэжээ.
Ли Кэчян Лхас хотын Лю-Ү баазад ажил үйлс эрхэлж буй залуустай уулзахдаа: Төвдөд ажил төрөл эрхлэн шинийг зохион бүтээх нь чансаатай хөгжилд чухал ач холбогдолтой юм. Төвдийн залуус зах зээлд хандан, ажил төрөл эрхэлж, төрийн байгууллагад ажиллахаар тэргүүн сонголт болгодог үзэл баримтлалыг өөрчилснөөр, зах зээлийн амьжиргааны хүчийг харуулсан юм гэжээ. Ли Кэчян Их зуу хийдтэй танилцахдаа: Төвд эртнээсээ эх орны ариун дархан нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг юм. Шашны салбарынхан эх орны нэгдлийг хамгаалж, үндэстний эв нэгдэл, нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг хамгаалахын тулд үргэлжлэн хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Потала ордонд Ли Кэчян түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалж буй байдалтай танилцахдаа: Улсаас эрхэм нандин судар бичгийн тухай судалгааг түлхүү дэмжиж, соёлын уламжлал, солилцоог ахиулна гэжээ.
