Хятад улс 2024 онд 100 гаруй сансрын нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Энэ талаар Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан техникийн корпораци 02-р сарын 26-ны өдөр мэдэгдсэн байна. Мөн Хятадын анхны арилжааны сансрын хөөргөх талбай анхны хөөргөх даалгавраа эхлүүлж, олон хиймэл дагуулуудыг хөөргөхөөр дамжууланхиймэл дагуулын сүлжээний бүтээн байгуулалтыг хурдасгах болно.
Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан техникийн корпорац 70 шахам сансарт хөөргөх ажлыг зохион байгуулж, 290 гаруй сансрын хөлөг хөөргөж, инженерийн томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн Хятад улс 2023 онд 67 удаа хөөргөх үйл ажиллагаа явуулж, дэлхийд хоёрдугаарт орсон бөгөөд 221 сансрын хөлөг бүтээн хөөргөжээ. Сансрын хөлгүүдийн хөөргөлтийн тоо болон сансрын хөлгүүдийн тоо Хятадад шинэ дээд амжилт тогтоосон байна. Үүний дотор "Чанжэн" цуврал зөөгч пуужинг 47 удаа хөөргөж, нийт хөөргөсөн тоо 500-аас давж, бусад арилжааны пуужинг 20 удаа хөөргөсөн байна.
