solongonews
Өнгөрсөн 20 жилд ундны усны нөөц 20 гаруй хувиар буурчээ
2020-11-30 16:27
Өнгөрсөн 20 жилд ундны усны нөөц 20 гаруй хувиар буурчээ.

Бээжингийн цагаар 27-нд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага “2020 оны хүнс болон хөдөө аж ахуйн нөхцөл байдал” тайлан нийтэлж, усны нөөцийн менежментийг сайжруулах нь дэлхийн үр тарианы аюулгүй байдал болон хүн төрөлхтний шим тэжээлийг батлахад маш чухал бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд ашигтай юм гэжээ.

Холбогдох тоо баримтын дагуу, өнгөрсөн 20 жилд цэвэр усны нөөцийн хүн нэг бүрд ногдох дундаж хэмжээ 20 гаруй хувиар буурсан байна. Тиймээс усыг илүү үр дүнтэй ашиглах нь маш чухал болоод байна. Онцгойлон ус ихээр шаарддаг хөдөө аж ахуйн салбарт энэ нь бүр ч тулгам ажил болоод байна. Түүнчлэн дэлхийн хэмжээнд 1.2 тэрбум хүн усны хомсдолд орсон бүс нутагт амьдарч байгаа бол тэдний 44 хувьд нь хөдөө орон нутагт амьдарч байгаа юм байна. Геологийн байршлын хувьд, эл хүн амын 40 хувь нь зүүн Ази, зүүн өмнөд Азид байгаа юм байна. Тэгвэл төв Ази, Умард Африк болон баруун Азийн нөццөл байдал бүр ч хүнд хэцүү байж, хүн амынх нь 1/5 нь усны нөөц хомсдолд орсон хөдөө аж ахуйн бүсэд амьдарч байгаа юм байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл