Худалдааны Явдлын Яам ойрын хугацаанд Төвийн интэрнет сүлжээний аюулгүй байдал ба мэдээллийн технологийн зөвлөлийн алба, Аж үйлдвэр ба мэдээллийн технологийн яамтай хамтран Хятад улсын дижитал үйлчилгээний экспортын эхний ээлжийн 12 сууринг батлан тогтоожээ.
Тодруулбал, Жүнгуанцүнь програм хангамжийн парк, Тяньжинь хотын эдийн засаг технологийн хөгжлийн бүс, Далянь технологийн аж үйлдвэрийн парк, Шанхайн Пүдүн програм хангамжийн парк, Хятад улс (Нанжин) програм хангамжийн хөндий, Ханжөүгийн өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүс, Хэфейгийн өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүс, Шямэний програм хангамжийн парк, Чилү програм хангамжийн парк, Гуанжөү хотын Тяньхэ төв бизнесийн дүүрэг, Хайнань экологийн програм хангамжийн парк,Чэндү хотын Тяньфү програм хангамжийн парк зэрэг сайн үндэс суурьтай, хүчтэй өрсөлдөх чадвартай ба нөлөө бүхий 12 парк бүсийг Хятад улсын анхны ээлжийн дижитал үйлчилгээний экспортын суурингаар баталсан байна.
