Хятад Оросын хүмүүнлэгийн харилцаа гүнзгийрсээр байна
2022-02-08 12:12
Хятад, Оросын хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр байна.
100 ангит радио жүжиг, 100 ширхэг цахим аудио номыг багтаасан “Гурван улсын үлгэр /Орос хувилбар/” мультимедиа соёлын төслийг сүүлийн өдрүүдэд Оросын Звезда радио зэрэг олон нийтийн мэдээллийн платформуудаар цацаж эхэллээ. Энэхүү төслийн хүрээн дэх “Гурван улсын үлгэр” хүүхдийн ном нь мөн саяхан Орост хэвлэгдсэн бөгөөд Оросын хамгийн том онлайн номын дэлгүүрийн шилдэг борлуулалттай жагсаалтад орсон байна.
Звезда радиогийн дэд захирал Эдельман хэлэхдээ:
- Оросын ард түмэн Хятадын соёлыг сонирхож, хоёр орны хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаа улам нягт болж буй нь хоёр ард түмний харилцан ойлголцолд эерэг үр нөлөө үзүүлэх болно гэжээ.
Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
