
"Орос сонин /Российская газета/”
"Орос сонин /Российская газета/” 03-р сарын 05-ны өдрийн хэвлэлдээ Хятадын Ардын өдөр тутмын сонины нийтэлсэн "Хятад улс дэлхийн хамгийн том 5G сүлжээг байгуулж байна" , "Тяньвень 1 тоот нь Хятадын инновацын урам зоригийг хөгжөөлөө”, “Хятад улс шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар ядуурлыг бууруулж байна” зэрэг нийтлэлийг бүтэн хуудсаар тавьсан байна. /14-р хуудас/

Египетийн "Al Akhbar /мэдээний сонин/" сонин
Египетийн "Al Akhbar /мэдээний сонин/" сонины 03 дугаар сарын 08-ны хэвлэлдээ мөн Хятадын Ардын өдөр тутмын сонинд нийтэлсэн "Хятадын гадаад худалдаа 2020 онд гайхалтай амжилт байгуулав", "Хятадын шуудан илгээмжийн хэмжээ 2020 онд 83 тэрбум ширхэгт хүрчээ", "Болд цаас” Хятадын үйлдвэрлэлийн ур ухааныг гайхуулж байна", "Экологиор ядуурлыг бууруулах бодлого ард түмэнд ашиг тусаа өгч байна", "Хятадын эмэгтэйчүүдийн холбоо нь 5 сая гаруй ядуу буурай эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэв" зэрэг нийтлэлээр сониноо чимсэн байна. /11-р хуудас/
"Хоёр чуулган"-ы үеэр “Хятадын Өдөр тутмын сонин” нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд англи, франц, орос, япон, польш, итали, араб зэрэг 12 хэл дээр нийт 750 гаруй мэдээллийн бүтээлийг хангасан бол 40 гаруй улс орны 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 4500 гаруй ширхэг мэдээ цацсан байна. Үүний зэрэгцээ “Хятадын Өдөр тутмын сонин” нь Орос, Египет, Тайланд, Өмнөд Солонгос, Филиппин, Пакистан, Франц, Итали, Испани, Польш, Бразил, Мексик, Өмнөд Африк, Танзани, Сенегал зэрэг 15 орны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж, нийт 25 сэдэвчилсэн тусгай хуудсыг хэвлүүлсэн байна.
