solongonews
Тал нутгийн хурим
2017-07-03 16:06
Тал нутгийн хурим

Үндэстний онцлог, газар нутгийн онцлогийг товойлгон харуулах зорилготой 7 дугаар сарын 1-ний өдөр Хэшигтэн хошууны захиргаа болон Өвөр Монголын аялал жуулчлалын нийгэмлэг хамтран Улаанбутанд “Тал нутгийн хуримын ёслол”-ыг үзүүлэх анхны үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь уянгат сайхан морин хуурын эгшгээр эхэлж, Бээжин, Тяньжин, Хөбэй зэрэг газраас ирсэн 100 шинэ хос монгол тэрлэг өмсөн талбайд орж, монгол ёсоор хурим хийлээ.

Монгол онцлогийг товойлгон харуулах зорилготой энэхүү найрт морин хуурын тоглолт, монгол бүжиг зэрэг үзүүлбэр үзүүлсэн байна. Мөн Улаанбутан аялал жуулчлалын оронд хуримын зураг авч, түүдэг галын үдэшлэг зохион байгуулан хосуудыг оролцуулан, монгол хоолыг дэлгэн үзүүлэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Шинэ хосууд: Хуримын ёслолоо тал нутагт хийсэн нь их утга учиртай. Тал нутгийн өнгө үзэмжийг нүдээрээ харан Монгол үндэсний уламжлалт соёлыг ч ойлгож авлаа гэж байлаа.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл