solongonews
Олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсыг сайшаав
2017-07-20 18:00
Энэ сарын 19-ний өдөр Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит дарга орны хувиар ”Африкийн энх тайван, аюулгүй байдлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлье” сэдэвт нээлттэй мэтгэлцээнийг санаачлан хуралдууллаа.

        НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Африкийн холбооны энх тайван, аюулгүй байдлын комиссын гишүүн Смайл  Чергуй, Сенегалын Гадаад хэргийн сайд, Украйны гадаад хэргийн дэд сайд зэрэг  Аюулгүйн зөвлөлийн сайд нарын зэрэглэлийн гишүүд, байнгын төлөөлөгчид, Ирландын  Ойн аж ахуйн яамны сайд зэрэг 60 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид  хуралд оролцов. Хятадаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Лью Же-И хурлыг  удирдан даргалсан байна.

Лью Же-И:

- Дэлхий нийтэд  энх тайван, аюулгүй байдал хоёр салшгүй холбоотой. Африкийн энх тайван, аюулгүй  байдлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн  нийтлэг ашиг сонирхол бөгөөд Аюулгүйн зөвлөлийн гол хариуцлага юм. Сүүлийн  жилүүдэд Африкийн орнууд нягтран тэмцэж, Африкийн асуудлаа өөрсдийн аргаар  шийдэн, Африкийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж  байна. Африкийн орнууд Африкийн асуудлаа Африкийн аргаар бие даан шийдэхийг  Хятад улс тууштай дэмжиж ирсэн. Хятад улс НҮБ-ын Африк дахь энхийг сахиулах  ажиллагаанд идэвхтэй оролцож, 2600 гаруй цэрэг Африкт энхийг сахиулах үүрэг  гүйцэтгэж байна гэж хэллээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл