solongonews
210 мянга гаруй ажлын байраар хангав
2020-03-24 10:47
210 мянга гаруй ажлын байраар хангав.

Хятадын төв радио телевиз, Хятадын нөөц баялгийн үндэсний хорооноос санаачилж, Яншипинь болон Гүөтөү боловсон хүчний компанийн зохион байгуулсан “Ажилд авах мэдээлэл”-ийн арга хэмжээ онлайн хэлбэрээр 20 гаруй хоног үргэлжилж, төвийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон нийгмийн байгууллагууд нийт 3200 шахам оролцон, энэ жил их дээд сургууль төгсөх оюутан зэрэг ажилд орох хүсэлтэй хүмүүст 210 мянга гаруй ажлын байрыг танилцуулжээ.

COVID-19-ийн эсрэг тэмцэж буй хугацаанд ажилдаа орж үйлдвэрлэлээ сэргээх шаардлагатай зарим аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр хүч хомстож байсантай холбогдуулан энэ арга хэмжээг зохиосон юм.

Одоогийн байдлаар ажлын байрны мэдээлэл хангасан хуудсыг 18.56 сая удаа уншсан ба ажилд орох өргөдлийг нийт 750 мянгыг хүлээн авсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл