solongonews
Хятадын олон улсын импортын V экспогийн онлайн үндэсний үзэсгэлэн нээлтээ хийлээ
2022-10-25 12:29
Хятадын олон улсын импортын V экспогийн онлайн үндэсний үзэсгэлэн нээлтээ хийлээ.

   Хятадын олон улсын импортын V экспогийн онлайн үзэсгэлэн худалдаа Үндэсний Үзэсгэлэнгийн Төв (Шанхай)-д нээлтээ хийж, дэлхийн өнцөг бүрийн үзэгчдэд таван тивээс ирүүлсэн бараа бүтээгдэхүүнийг онлайнаар сонирхуулж байна.  “Дижитал” тавцан, шинийг бүтээх инкубацийн тусгай бүсийн шагнал гардуулах болон “Үүлэн цуврал” арга хэмжээ мөн өдөр онлайнаар эхлэв. 

   Энэ жил нийт 66 улс орон, олон улсын байгууллага энэхүү олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд үүнд 30 улсын үзэсгэлэн нь юуны өмнө туршилтын журмаар ашиглалтад орж, цөөн бус орнууд анх удаа Хятадын үндэсний онлайн үзэсгэлэнд оролцож байгаа юм байна. Энэ жил мөн шинэ онлайн үзэсгэлэнгийн технологийг нэвтрүүлж, сонирхогчдод зориулсан тусгай туршилтыг хийжээ.  

   Үзэсгэлэнгийн “Үүлэн цуврал” нь V яармагт оролцох анхны тавцан болж, одоогоор 300 гаруй оролцогч онлайнаар дэлгэн үзүүлж байна. V экспогийн шинийг бүтээх инкубацийн тусгай бүс нь анх удаа шинийг бүтээх инкубацийн шагналыг санал болгож, хамгийн олон хүрээлэлтэй шагнал, зах зээлийн хамгийн их нөөц бололцоотой шагнал болон хамгийн сайн зохион байгуулалтын шагнал гэсэн гурван шагналыг тохиоруулав. Шинийг бүтээх инкубацийн тусгай бүсэд 20 гаруй улс орноос хүрэлцэн ирсэн 150 гаруй шинжлэх ухаан технологийн аж ахуйн нэгж оролцож байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл