solongonews
Малчид хог хаягдлыг төрөлжүүлэн ангилдаг боллоо
2019-12-16 21:11
Малчид хог хаягдлыг төрөлжүүлэн ангилдаг болсон байна.

Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Хэрлэн сумын Баянцагаан багийн малчин Насанмөнх гэргий Навчмаагийн хамт хог хаягдлаа сумныхаа хог хаягдал төрөлжүүлэн хуваадаг газар хүргэж байсан нь Өвөр Монголын Монгол сонин сүлжээний холбооны “Өвлийн эрэл” сурвалжилгын Хөлөнбуйр-Шилийнголын багийнхны анхааралд орлоо.

- Саяхан сумын Намын хороо, засгийн газраас бидэнд хаягдал хогийг төрөлжүүлэн ангилах уут тарааж өгсөн. Энэ нь малчдад өдөр тутмын хог хаягдлаа цэвэрлэх, нутаг усаа хамгаалахад маш их тус үзүүллээ хэмээн Навчмаа сэтгэгдлээ хуваалцлаа.

Мал аж ахуйн орны эко хөгжлийг ахиулж, малчдыг уриалан хог хаягдлыг төрөлжүүлэн ангилах нь соёл хүмүүжлийн ач холбогдолтой юм. Хэрлэн сумын Намын хороо, засгийн газар хог хаягдлыг төрөлжүүлэн ангилах ажлын хурал хийж, “Цэмцгэр бүсгүйчүүлийг дэмжин хог хаягдлыг төрөлжүүлэн ангилж, эко хөгжлийн  үзэл суртлыг хэрэгжүүлэх” сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулж, шатаах үйлдвэрлэлийн тусгай тасгийг байгуулан, хог хаягдлыг түүх, төрөлжүүлэн ангилах, шатаан шийдэх зэргийг нэг дор болгосон шугамыг нээсэн байна. Баян-Уул дүүрэг болон 15 багт дахин ашиглаж болох хог хаягдал, дахин ашиглаж болохгүй хог хаягдал, нойтон хог хаягдал, хуурай хог хаягдал зэргийг хувааж ангилан хогийн сав, хогийн уут тараасан байна.

Хог хаягдлыг шийдэх газар нь богинохон хэдхэн сарын хугацаанд 40 шахам удаа буюу 20 тонн хог хаягдлыг цэвэрлэн шийдсэн байна.

Зохиогч: Гялбаа, Алтан-Од
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл