Өвөр Монголын Бугат хотын гаалиас сурвалжлагч 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдээлснээр, Бугат хотын хаалттай гаалийн ложистистикийн төв (B хэлбэрийн)албан ёсоор гаалийн ерөнхий газар, санхүүгийн яам, татварын ерөнхий товчоо болон гадаад валютын менежментийн товчооноос батлан зөвшөөрөгдсөн байна. Энэ нь Өвөр Монголын гурав дахь гаалийн хаалттай ложистикийн төв(B хэлбэрийн)болно.

Бугат хотын хаалттай гаалийн ложистистикийн төв(B хэлбэрийн)-ийн зөвшөөрөгдсөн талбай нь 0.128 квадрат км хүрч, Жю Юань төмөр замын олон улсын ложистикийн паркад байрлах ба Өвөр Монголын Хөххотын төмөр замын гадаад аж ахуй мэргэжлийн хамтын ажиллагааны ХК-аас бүтээн байгуулж, эзэмшиж байгаа билээ.

