solongonews
Хүбэй мужийн Эжөү Хуахү нисэх онгоцны буудал олон улсын ачаа тээврийн анхны маршрутаа нээлээ
2023-04-04 11:39
SF Airlines компаний 105 тонн ачаа ачсан онгоц 04-р сарын 01-ний өглөөний 11:00 цагт Хүбэй мужийн Эжөү Хуахү нисэх онгоцны буудлаас Бельгийн Льеж нисэх онгоцны буудал руу нисэв.

         Энэ нь Хүбэй мужийн Эжөү Хуахү нисэх онгоцны буудлын олон улсын анхны ачаа тээврийн "Эжөү Хуахү-Бельгийн Льеж" чиглэлийн шугамыг албан ёсоор нээснийг харуулж байна.

        Энэ удаад гарах чиглэлийг долоо хоногт хоёр удаа явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 400 гаруй тонн агаарын тээврийн хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Энэхүү олон улсын ачаа тээврийн замыг нээх нь Хүбэй мужийн агаарын боомтын бүтээн байгуулалтын чухал алхам бөгөөд Хятад, Европын эдийн засаг, худалдааны солилцоонд аюулгүй, үр ашигтай агаарын ложистикийн сувгийг бий болгов. Энэ жил Хуахү нисэх онгоцны буудал нь дотоодын ачааны 40 чиглэл, олон улсын ачааны 4-6 чиглэлийг нээхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд “Нэг шөнийн дотор бүх Хятадад хүрч, маргааш нь дэлхийтэй холбогдох" ложистикийн тойрог хэлбэрийг бүрдүүлж байгаа юм. Мэдээллийн дагуу Хуахү нисэх онгоцны буудлын ачаа тээврийн чухал байгууламж болох SF Transit Center эрчимтэй туршилтанд хамрагдаж байгаа бөгөөд энэ онд албан ёсоор ашиглалтад орно. SF Airlines Ezhou бааз 04-р сарын 01-нд албан ёсоор нээгдсэн бөгөөд цаашид SF Airlines болон бусад агаарын тээврийн компаниудад бүх талын үйлчилгээ үзүүлэх болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл