Үүгээрээ анх удаа монгол үг хэл, үсэг бичгийн гайхамшгийг НҮБ-аас дэлхий нийтийн анхааралд хүргэсэн явдал боллоо.
Энэхүү соёлын үйл ажиллагааг Монгол Улсын НҮБ дахь байнгын төлөөлөгчдийн газар, Modern Media-н Баатар зохион байгуулж, АНУ-ын TOONO GROUP-ын зураач Чулуун баатар ерөнхий зохион бүтээгчээр ажиллажээ. Үүнд, ӨМӨЗО-ы Улаанцав нутагтай Хонгконгийн Хуа фү ХК-ын ерөнхий захирал, Өвөр Монголын Хярьяатын Худалдаачдын нийгэмлэгийн дэд тэргүүлэгч, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, “Алтан гадас” шагналт ном цуглуулагч Батаар санаачлан хөрөнгө оруулж, хоёр жилийн бэлтгэл ажлаар дамжин, Монгол номын үзэсгэлэнгээ НҮБ-д амжилттай дэлгэсэн байна.
Баатар гуай энэхүү үзэсгэлэнг эрхлэхийн тулд Хятад, Монгол, АНУ гурван улсын хооронд дөч гаруй удаа явж, их хэмжээний оюуны хүч, хүний хүч, олны тус дэмээр давхар давхар хүнд бэрхийг туулан байж Монгол номтойгоо НҮБ-ын төвд хүрсэн гэдэг. Ер нь хэлэх хүн дутахгүй ч хийх хүн цөөн байдаг. Баатар гуайн өв соёл үсэг бичигээ гэсэн хүсэл зүтгэл энэхүү сайхан утга төгөлдөр соёлын үйл ажиллагаагаар биеллээ олж байна. Эгшиглэн монгол хэл ганц босоо үсгээрээ үейн үе бахархаж явахад эзэн нь болсон бид өөрсдөө юуны өмнө эрхэмлэн дээдэлж явах учиртай.






