solongonews
“Үйсэн дэвтэр”, “Бор дэвтэр” ба “Дэлхийжиж яваа дэгдээхэй дүү нартаа”
2017-09-15 21:31
Гурван хос номын нээлтийн ёслол буюу уулзалт хурал 09-р сарын 15-ны өдөр болллоо.

    Монгол Улсын Хүмүүнлэгийн Ухааны Академийн Ерөнхийлөгч, “Монгол уламжлал” Академийн тэргүүн, доктор профессор, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Оросын Холбооны Тува улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Лувсандамбын Дашням “Үйсэн дэвтэр”, “Бор дэвтэр”, “Дэлхийжиж яваа дэгдээхэй дүү нартаа” нэртэй гурван номынхоо нээлтийн ёслолыг Хөххотноо хийлээ.  Нээлтийн ёслол, уулзалтад Монгол Улсын болон Өвөр Монголын нэр хүндтэй эрдэмтэн зохиолч, судлаачид, мөн их, дээд сургуулиудын оюутан залуусын төлөөлөл оролцож илтгэл тавихын зэрэгцээ энэхүү бүтээлийн тухайд сэтгэгдлээ хуваалцсан юм. Олон улсын эдийн засагч, улс төр, нийгмийн зүтгэлтэн тэрээр “Нийгэм дэх шинжлэх ухааны ач холбогдол”, “Мэдлэг, түүнийг хэрэглэх нь”, “Монголчуудын хүн бүтээдэг эрдэм”, “Мэдэхүйеэ бэрхийг үзэхүйеэ хялбар болгосон өчүүхэн дэвтэр” зэрэг судалгааны олон бүтээл туурвисан. Эрдэм шинжилгээний 50 гаруй өгүүлэл, хорь гаруй яруу найргийн ба үргэлжилсэн үгийн ном хэвлүүлсэн төдийгүй орос, англи хэлнээс 10 гаруй ном орчуулсан. Түүний шүлэг, өгүүллийн зохиолууд Орос, Англи, Франц, Герман, Испани, Хятад, Япон, Солонгос, Вьетнам, Араб, Болгар зэрэг дэлхийн олон улсын хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байдаг. Хүндэт зохиолч маань уулзалт нээлтэд ирсэн зочдод номын бэлэг барьлаа.

Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл