solongonews
Амралтаар гадаад, дотоодын 8 сая гаруй жуулчид аялав
2024-05-06 12:18
Амралтаар гадаад, дотоодын 8 сая гаруй жуулчид аялав

     Хятадын Цагаачлалын үндэсний газраас гаргасан тайланд дурдсанаар, тавдугаар сарын баярын энэ амралтаар гадаад дотоодын 8 сая 466 мянган жуулчин хил дамнан аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 35.1 хувиар нэмэгджээ. Гаалийн бүрдүүлэлтээс үзвэл 5-р сарын 3-нд 1 сая 801 жуулчин аялсан нь дээд амжилт тогтоосон байна. 

 Үүний дотор Хятадын эх газрын 4 сая 768 мянган жуулчин хил дамнан аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 38 хувиар, Хонконг, Макао, Тайванийн 2 сая 919 мянган жуулчин аялсан нь 20.8 хувиар нэмэгдэв. Гадаадын 779 мянган жуулчин Хятадад ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 98.7 хувиар өссөн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл