
- Хятад улсад 30 мянга гаруй Эвенк үндэстэн бий. Түүхээсээ аваад улс орноо хайрлах, эв нэгдэлтэй, үнэнч шударга, эрэлхэг баатарлаг, эрс хатуу үндэстний зан чанарыг уламжлан залгамжилж, улс орныхоо умард хязгаарын бүс нутгийг бүрэн бүтэн хамгаалахад хувь нэмэр үзүүлсээр ирсэн хэмээн Дү Миня ярив.
Мөн саналаа идэвхтэй дэвшүүлж, нийгмийн эв нэгдлийг ахиулахад илүү их хувь нэмэр үзүүлэх хэрэгтэй. Энэ нь бидний үүрэг хариуцлага юм. Би хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгч учир иргэдийн амьдралд ашиг тустай асуудалд анхаарал хандуулдаг. Энэ талд жил бүрийн “Хоёр чуулган”-ы үеэр нэлээд олон санал дэвшүүлдэг. Энэ жилийн “Хоёр чуулган”-д 9 санал авч ирсэн. Экологийн бүтээн байгуулалтай холбогдох Хөлөнбуйрын тал нутгийн 5.7 сая мү(1га =15 мү)тариалангийн газрыг тариалахаа зогсоож ойжуулах улсын бодлогод оруулж, Эвенк үндэстний цаа буга тэжээх аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих, Эвенкийн тал нутгийн улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын бүсийг байгуулах зэрэг санал дэвшүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зардал мөнгөний баталгаа болон ажил олголт зэрэг байна гэлээ.
