Дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээний өсөлтийг 6.5 орчим хувь байлгах болно. 5-нд нийтэлсэн Засгийн газрын ажлын тайланд 2017 оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан зорилтыг тодорхойлж, бодит ажлын явцдаа улам сайн үр дүнд хүрэхээр хичээхийг онцлов.
УТЗЗ-ний бүх Хятадын хорооны гишүүн, Сангийн яамны Санхүүгийн судалгааны газрын дарга асан Жя Кан: "Хэдийгээр өнгөрсөн жилийн 6.5-7 хувийн зорилтоос зохих хэмжээгээр буурсан боловч 6.5 орчим хувь байх нь зүй зохистой зорилт юм" гэв.
Мөн өдөр нийтэлсэн хөгжлийн төлөвлөгөөний тайланд тэмдэглэхдээ, 2016 онд Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ 74 их наяд юаниас давж, энэ онд 6.5 орчим хувиар өсөхөөр товлож, 2016 оны 6.7 хувийн өсөлтөөс давах болно. Дэлхийн гол орнуудтай харьцуулахад бас маш өндөр хурд болно. 2016 онд 6.7 хувийн өсөлтийг биелүүлсний үндсэн дээр, ирэх 4 жилд, зөвхөн жилд дунджаар 6.5 орчим хувиар өсвөл, 2020 онд дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээг 2010 оныхоос 2 дахин нэмэгдүүлэх зорилтыг биелүүлж болох юм гэжээ.
2017 онд эдийн засгийн өсөлтийг 6.5 орчим хувь байлгахаар товлов
2017-03-05 15:10
2017 онд эдийн засгийн өсөлтийг 6.5 орчим хувь байлгахаар товлов.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
