solongonews
”Төвдийн зүүн хэсгийн гэрэлт сувд”-Чандү хот
2021-06-08 20:11
”Төвдийн зүүн хэсгийн гэрэлт сувд”-Чандү хот

   Хэндуань уулс  дуниартан сүндэрлэж, Жинь Шажян мөрөн, Лань Санжян мөрөн, Нүжян мөрнүүд давалгаалан урсана. Гайхамшигт сайхан уул, мөрнүүдийн өвөрмөц үзэмжтэй Чандү хотыг "Төвдийн зүүн хэсгийн гэрэлт сувд" гэж нэрлэдэг.

Чандү хот Төвдийн Өөртөө Засах орны зүүн хэсэгт, Юньнань, Сычуань, Хөхнуур, Төвд зэрэг дөрвөн муж орны уулзвар дээр байрладаг. Энэ бол эртний цайны морин замын чухал суурин, Канба соёлын үржлийн шимт хөрс байж, өнөөдөр Сычуань-Төвд, Юньнань-Төвдийн хурдны зам дайран өнгөрөх газар болсон байна.

1950 оны 10-р сард Чандү хотыг чөлөөлсөн нь Төвдийн чөлөөлөлтийн эхлэл юм. Цаст өндөрлөг дээр анх удаа таван одтой улаан туг аажмаар мандлаа.

Өнөөдөр 118,600 кв.км талбайтай Чандү хотноо төвд, хятад, хотон, наши, бай, монгол зэрэг 36 үндэстэн амьдардаг. Тэдний дунд төвдүүд болон бусад үндэстний цөөнхүүд нийт хүн амын 95 гаруй хувийг эзэлдэг. Саяхан БНХАУ-ын Үндэсний үндэстний асуудал эрхлэх хорооноос 8 дахь удаагийн БНХАУ-ын үндэстний эв нэгдэл ба хөгжил дэвшлийн үлгэр жишээ үзүүлэх бүсийн үлгэр жишээ үзүүлэх нэгжүүдийг зарласан бөгөөд Чандү энэ жагсаалтад багтсан байдаг.

70 гаруй жилийн турш үзэсгэлэнт сайхан нутаг болох "Төвдийн зүүн хэсгийн гэрэлт сувд"-д наран туяагаа цацруулсаар ирсэн билээ. Чандү дахь бүх үндэстнүүдийн хүмүүс халуун дотно, бие биедээ тусалж, хамтдаа сайхан шинэ амьдралын зүг алхаж, эв нэгдэлтэй оршин амьдарсаар ирсэн түүхтэй.

           “ЖИНЬ ЖҮ МА МИ Я ГЭ” ирлээ

   Чандү хотын Жянда шяний Гантүө тосгоны хажуугаар Жинь Шажян  мөрөн долгиолон урсана. Мөрний нөгөө талд нь Сычуань мужийн Ганьзи Төвд үндэстний өөртөө засах жөүгийн Дэгэ шянь байрладаг.

1950 оны 10-р сарын 06-ны үүрээр Ганьтүө тосгоны ууланд амьдардаг Пүба буун дуунаар сэрэв. Үүр цайснаас хойш тэрээр томчуудын "ЖИНЬ ЖҮ МА МИ (Төвд хэл," Чөлөөлөх арми " хэмээх утгатай) ирлээ!" гэж сэтгэл догдлон хэлэхийг сонсов.

Пүба хожим нь тэр өдөр Хятадын Ардын чөлөөлөх армийн арван наймдугаар арми Жинь Шажян мөрнийг гатлан, Гантүө тосгонд Чандүгийн чөлөөлөлтийн анхны буудлагаа буудсаныг хожуу мэджээ. Байлдааны дараа Гантүө тосгонд таван одтой улаан туг мандсан юм.

Тухайн үед тэрхүү таван одтой туг нь 8 настай Пүбагийн сэтгэлд гүн улаан өнгөтэй, үнэхээр үзэсгэлэнтэй байлаа.

Хүүхдүүд "ЖИНЬ ЖҮ МА МИ"-г маш их сонирхдог. Тэрээр чөлөөлөх армийн суугаа өртөөний ойролцоо очиж сэмхэн хардаг байв.

- Бага байхдаа догшин Серф эзэмшигч намайг дээрэлхэж, айдаг байсан тул Ардын чөлөөлөх арми руу дөхөж зүрхлээгүй. Сүүлд нь би хэдэн жижиг чулуу шидэхийг оролдсон. Харин тэд бүгд над руу хараад инээмсэглэв гэж Пүба ярьлаа.

Аажмаар чөлөөлөх армийн суугаа өртөө Пүбагийн хамгийн очих дуртай газар болжээ. Тэнд Пүба анх удаа цагаан будаа идэж, Ян-Ань, Бээжинг, басхүү Мао тэргүүлэгчийн тухай мэдсэн байна.

- Ардын чөлөөлөх арми нэг ч үхэр, хонь авдаггүй. Тэд бидэнд хоол хүнс хувааж өгдөг, зам засаж өгсөн. Хэн “ЖИНЬ ЖҮ МА МИ Я ГЭ(Чандү хотын Төвд аман аялгуу, даруй " чөлөөлөх арми сайн" хэмээх үг)” гэж хэлэхгүй юм бэ гэж Пүба хэлж байлаа.

 - Бид яг л Ардын чөлөөлөх армитай нэг гэр бүл шиг ойрхон! Тэр үед тосгонд байсан үхрийн ширний есөн завийг бүгдийг нь гарган Ардын чөлөөлөх армийн гол мөрөн гатлах армийн цэргүүдийг дэмжив. Том хүмүүс өрөмтэй цай барьж, чөлөөлөх армийг баярлан угтаж байлаа.

            Таван одтой улаан тугийн дор хүн бүхэн баяр хөөртэй.

- Ардчилсан шинэчлэлийн дараа бидэнд газар, бэлчээр, үхэр хуваарилж, эрх чөлөөгөө олж эзэн суув. ЖИНЬ ЖҮ МА МИ ирснээс хойш бидний амьдрал улам сайн сайхан болсон гэж Пүба баяртай хэлэв.

Сычуань-Төвдийн хурдны зам нэвтрэн, Жинь Шажян мөрний гүүр баригдахыг дагаад улсын зам болох 317-р зам нь Гантүө тосгоны Жин Шажян мөрний хоёр эргийг холбож, Гантүө тосгоны газарзүйн давуу талыг онцолсоор байв. 2012 онд тусгай сангийн дэмжлэгтэйгээр Гантүө тосгоны зам саадгүй нэвтрэв. Тосгоны олон оршин суугчид боломжуудыг ашиглан, ложистик ажиллуулж, гэр буудал нээн хөөр хөгжөөнтэй болж, нэлээд мөнгө төгрөгтэй болов. 2018 онд тосгоны амьдрал ядуу буурай 33 айл өрх бүгдээрээ ядуурлаас гарчээ.  

   Жин Шажян мөрний хөвөөгөөр алхвал тухайн жилийн Төвд, Хятад цэрэг ардын байлдаанд нэгдсэн хөшөө анхаарлыг татна: Арван наймдугаар армийн цэргүүд туг далбаагаа өндөрт барьж, дуут дохиогоо хангинуулж, нэг талаар урагшилж нэг талаар зам засав; Төвд үндэстний ард түмэн сарлагаа хөтөлж, Ардын чөлөөлөх армид туслан эд бараа хүргэдэг. Түүнээс хойш 70 гаруй жил өнгөрлөө. Үндэстнүүдийн эв нэгдлийн улаан ген Гантүөгийн хүмүүсийн цусанд шингэжээ.

Гантүө тосгоны Төвд, Хятад намын гишүүд боловсон хүчнүүд сайхан уламжлалыг өвлүүлэн, хамтран ажиллаж, анхан шатны намын зохион байгуулалтын үйлчилгээний чиг үүргийг дээшлүүлж байна гэж Гантүө тосгоны нэгдүгээр нарийн бичгийн дарга Сюэвэй сэтгүүлчдэд хэлэв. Цэрэгт явахаас эхлээд анхан шатанд ажиллах хүртэл 30 нас хүрээгүй хятад залуу Төвдөд 10 жилийг өнгөрүүлжээ.

Тосгоны иргэн Зэ Ван Пин Цүөгийн байшин нь Жин Шажян мөрний хөвөөнд байрладаг, маш сайхан үзэмж устай. Ийм нөхцөл боломжтой түүний гэр буудал нээх хүсэлтэйг Сюэвэй мэдээд техникчтэй холбоо барьж, зураг төсөл, чимэглэл хийхэд нь тусалжээ. Энгийн өдрүүдэд Сюэвэй том, жижиг асуудлаас үл хамааран иргэдэд тус дэм болсноор Төвдийн ард түмэнд халамжтай хүн болов.  

- Сюэвэй нарийн бичгийн даргын утасны дугаарыг эртнээс хадгалсан шүү гэж Пүба инээмсэглэн хэлэв.

Өнөөдөр Гантүө тосгоны олон айлын байшин дээр таван одтой улаан тугууд намирсаар байлаа. Гантүөгийн хүмүүсийн хамгийн их бахархдаг зүйл бол "Төвдийг чөлөөлсөн анхны тосгон" хэмээх улаан өнгөтэй нэрийн хуудас юм.

Нас ахисан Пүба сар бүр байшин дээрээ гарч, цоо шинэ таван одтой улаан туг сольдог. Пүбагийн 10 настай ач хүү болон 7 настай ач охин нь түүнтэй үргэлж хамт байдаг.  

- Намайг бага байхад чөлөөлөх арми таван одтой улаан туг дээрх одод нь Хятадын Коммунист намын удирдлага дор бүх үндэстнүүдийн ард түмний агуу их эв нэгдлийг илэрхийлдэг гэж надад хэлсэн! Бид намын хайр халамжийг хэзээ ч мартахгүй гэж Пүбаг ярихад хоёр бяцхан хүүхэд нь чимээгүйхэн сонсоно. Энэ дүр зураг 70 гаруй жилийн өмнөхтэй адил сэтгэл хөдлөм байв.

Иргэдээ баяжих замд дагуулсан Канба эгч 

    Жяндад удаан хугацааны туршид авто жолооны сургуульгүй байсан түүх үнэхээр амаргүй байсан юм.

"Төвдийн зүүн гарц" гэгддэг энэхүү шянь Сычуань муж болон Хөхнуур мужтай хөрш оршдог. Сычуань-Төвдийн шугамын 317-р улсын хурдны замаар Төвдөд нэвтрэх анхны зогсоол юм. 1970-аад оны үед Жяндагийн олон хүн тээврийн хэрэгсэл ажиллуулан амьдралаа залгуулж эхэлсэн. Гэсэн хэдий ч жолооны үнэмлэх авахын тулд далайн түвшнээс дээш 4000 метр өндөрт орших Зүн Ла-И уулыг даван гарч, хэдэн зуун километрийн зайд орших Чандү хотод машины жолооны сургуульд сурах шаардлагатай байдаг.

 "Жянда шяньд жолооны сургууль ажиллуулж яагаад болохгүй гэж?" 2014 онд Гатүн тосгоны нэг иргэн Ла Цүөмэнд ийм нэгэн санаа төрж, тэрээр хэлсэн зүйлээ хийжээ. Тэрээр өөрийн ажил хөдөлмөр хийж олсон хадгаламжийн мөнгөө аваад бас дахин айл зэргэлдээх танилуудаасаа мөнгө зээлж Жянда шяньд анхны жолооны сургууль байгуулав. Энэхүү жолооны сургууль зургаа, долоон жилийн хугацаанд Жянда шяний бүх үндэстний ард түмэнд асар их тохь тухтай нөхцөл бий болгож, 2000 гаруй тариаланчид, малчид эндээс жолооны үнэмлэхээ гардан авлаа.

Автомашины сургуулийн бэлтгэлийн талбай дээр гүн улаан өнгөтэй төвд хувцас өмссөн нэгэн хүн маш халуун дотноор зочноо угтан авч байлаа. Өндөр биетэй энэхүү Хамба эмэгтэй хятад хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд хүмүүстэй сайхан харилцдаг.

- Хүн бүр өөрийн машинаа жолоодож, өөрийн амьдралаа өөд нь татахаар явж байгааг хараад би маш их баяртай байна гэж Лацүө хэлнэ.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр Лацүөгийн жолооны сургууль нь "Ядуурлыг бууруулах жолооны сургалтын анги" зохион байгуулжээ. Амьдрал ядуу буурайгаар бүртгүүлсэн иргэд машин жолоодож сурахад ямар ч төлбөр авахгүй. Амьдрал ядуу буурай байсан нэлээд олон өрх энэ сургалтаар дамжин жолооны үнэмлэхтэй болсноор хийх ажилтай болж ядуурлаас гарсан байна. 2017 онд зүгээр сууж чадахгүй Лацүө нь үндэстний хувцасны үйлдвэр байгуулжээ. Тус үйлдвэр нь жолооны сургуулийн хашаанд байрлах байранд байрладаг байв.

-Энд ажилладаг бүх үндэстнүүдийн хувцас засал бүрэн байна гэж Лацүө хэлэв. Гатүн тосгонд амьдардаг Лян Жэньюйн амьдрал нь ядуурч нэлээд хүнд байдалд оржээ. Лацүө энэхүү Хятад үндэстэн болох настанд үргэлж санаа зовсоор ирсэн. Хэдэн жилийн өмнө тэрээр Лян Жэньюйг жолооны сургуульд ирж аюулгүй байдлын ажлыг хариуцахыг хүссэн юм. Түүнээс хойш Лян Жэньюйн амьдрал мөнгө төгрөгний тогтсон орлоготой болжээ.

 -Төвд, Хятад бол нэгэн гэр бүл, чи бид гэж ялгахгүй. Лян Жэньюй ах өөртөө “Даши” хэмээх төвд нэр авчээ. Бидний харьцаа улам дотносож байна гэж Лацүө хэлнэ.

Төвдийн Өөртөө Засах Орны Үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үлгэр жишээ үзүүлэх хувь хүн, Төвдийн Өөртөө Засах Орны "Хамгийн үзэсгэлэнтэй Гэсанхуа цэцэг", БНХАУ-ын "3, 8-ын Улаан тугчин", Хятадын Коммунист Намын 19-р их хурлын төлөөлөгч гэх зэрэг янз бүрийн өргөмжлөлүүдээр энгэрээ мялаалгасан Лацүө нь олонд танигдсан ажил эрхлэгч "чадвартан" болжээ.

Одоогоор Гатүн тосгоны намын салбарын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Лацүө нь олон нийтийн дунд хүрээлэлтэй халуун сэтгэлтэй "сайн эгч" хэвээр байсаар. Тосгоныхон шянь руу ажил хэрэг хийхээр явахдаа хятад хэлээр ярьдаггүй нь Лацүөг дуудаж туслуулдаг. Цар тахлын хугацаанд Лацүө хувцас үйлдвэрлэхийг зогсоож, 5000 гаруй маск үйлдвэрлэж, хүнсний ногооны захын хүмүүст тараав.

-Хятад үндэстний танил найзууд маань намайг "Олон захиргааны товчооны захирал" гэж дууддаг. Энэ бол би бүх зүйлийг зохицуулах дуртай гэсэн үг гэж Лацүө ярина. Лацүө маш хөгжилтэй хүн байлаа.

    Иргэдэд зориулсан төсөл олон түмний амьдралыг тогтвортой болгожээ

   2020 оны намрын эхэн үед анх удаа сурвалжлагч Сү Валүнгийн ус цахилгаан станцын барилгын ажлын хэсэгт орж үзэв. Төвдийн өндөрлөг газар дээр нарны гэрэл одоо ч дүрэлзсээр, гол мөрөн дээр туссан нарны гэрэл нь гялалзаж байлаа. Далан дээр машинуудын шуугиант дуун үлгэржилсээр, тээврийн хэрэгслүүд нааш цааш явж, хөл хөдөлгөөн ихтэй дүр зургийг бий болгосон байна.

Сү Валүнгийн ус цахилгаан станц Сычуань мужийн Батан суурин ба Төвдийн Манкан шяний уулзварт орших Жинь Шажян мөрний урсгал дээр оршдог. Энэ нь “13-р таван жилийн төлөвлөгөө”-ний дагуу төвийн дэмжлэгтэй Төвдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих томоохон төсөл бөгөөд Хятадын Хуадянь Жинь Шажян мөрний дээд урсгалын ус цахилгаан нээх ХХК-иас хариуцан нээсэн юм.

 -Төрөөс барьсан энэ том төсөл хүүхдүүдэд сайн гарц өгч байна гэж эндээс ойролцоо амьдардаг Төвд үндэстний нэгэн бүсгүй Цэрин Ламу хэлж байлаа. Тухайн үед тэрээр яг охин Аун Ван Жүө Ма-гийнхаа Сычуанаас явуулсан мөнгийг тосоод өөрийн эрхгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулж, маш их баяртай байв.

Цэрин Ламу энэ жил 50 настай. Тэр Манкан шяний Сүө Дүөши суурингийн ядуу өрх байсан. Өмнө нь тэрээр олон газраар ажил хийж хоёр хүүхдээ ганцаараа тэжээж, түүний амьдрал маш хэцүү байв. Том охин Аун Ван Жүө Ма сургуульдаа сайн сурч байсан боловч өвчний улмаас коллежийн элсэлтийн шалгалтанд орж чадаагүй нь Цэрин Ламугийн хувьд үнэхээр харамсалтай явдал.

Аун Ван Жүө Ма 2018 онд мэргэшлийн шалгалт, дэс дэсийн шалгаруулалтад тэнцэж, Хятадын Хуадянын дэмжлэгтэйгээр Төвдийн ядуурлыг бууруулахад туслах "Саньдин сургалт"-ын ангид элсэн оров. Энэхүү төсөл голчлон Сычуань, Төвдийн хоёр муж (бүс)-д хэрэгжүүлж буй Хятадын Хуадянь Жин Шажян мөрний дээд урсгал дахь ус цахилгаан станцын төслийн бүс нутгийн амьдрал ядуу буурай өсвөр насны залуучуудад  чиглэгдэж, "Зорилтот элсэлт, чиглэсэн сургалт, чиглэсэн нүүлгэн шилжүүлэлт "-ийг явуулдаг.

- Төлбөргүй сургалт явуулна, ажил хуваарилна, иргэдэд ашигтай байдаг хэмээн Цэрин Ламу охин нь Сүө Дүөши тосгоны найман сурагчийн нэг  болж яваадаа маш их бахархана.

Аун Ван Жүө Ма хоёр жилийн хугацаанд ус цахилгаан станцын ашиглалт, менежментийн мэргэжлийн мэдлэгийг эзэмшсэн. Сургалтын дараа түүнийг Хятадын Хуадянын Сычуан дахь нэгэн ус цахилгаан станцад дадлага хийхээр тохиролцов. 2021 он гэхэд Сү Валүн ус цахилгаан станц бүрэн баригдаж ашиглалтад орсны дараа Аун Ван Жүө Ма-г ажиллуулахаар хэлэлцсэн байна. Энд ажиллах нь түүний хувьд гэрээсээ ойрхон төдийгүй цалин нь ч хоёр дахин нэмэгдэнэ.

Одоо Цэрин Ламу Сү Валүнгийн ус цахилгаан станцыг барьж дуусгахыг тэсэн ядан хүлээж байна. Сү Валүнгийн ус цахилгаан станцын ашиглалтад орох өдөр нь түүний гэр бүлийн уулзалтын өдөр болох болно.      Сүө Дүөши суурийнгийн Ан Майси тосгоны Гэ Сүн Чю Жэнийн хувьд Сү Валүнгийн ус цахилгаан станц нь түүний гэр юм.

2017 онд 24 настай Гэ Сүн Чю Жэн Сү Валүнгийн ус цахилгаан станцын үйлчилгээний компанид ажилд орж, ажилчдын хоолны газарт зөөгчөөр ажиллаж байв. Удалгүй зоригтой, хөгжилтэй энэ Төвд охиныг хоолны газрын ахлагчаар ажилд дэвшүүлснээр тэрээр жилд 40 мянган юаний орлоготой болжээ.

- Би энд бас өөрийн гэр бүлээ зохиосон гэж Гэ Сүн Чю Жэн ичимхий байдлаар инээмсэглэв. 2019 онд Гэ Сүн Чю Жэн, Ланьжүө хотын Хятад залуу Ян Шиньшантай гэр бүл болжээ. Ян Шиньшан бол Сү Валүнгийн ус цахилгаан станцын газар дээр нь хянах хянагчаар ажилладаг. Залуу хосууд гар гараасаа хөтлөлцөн ажиллаж, Төвд-Хятадын эв нэгдлийг улам бэхжүүлнэ.

 -Иймэрхүү үндэстний эв нэгдлийн гэр бүл Сү Валүнд маш олон байдаг гэж Гэ Сүн Чю Жэний хажууд байсан найз ярьлаа.

           Өндөрлөгийн дарс нь үндэстэн хоорондын сэтгэлийг зузаатгана

    Манкан шяний Яньжин Наша үндэсний хотхонд айл бүхэн дарс хийдэг. Байгалийн аргаар исгэх, гар аргаар исгэх уламжлалт арга нь энд уламжлагдан ирээд 100 гаруй жил болсон байна.

Лүө Сүн Ци Рэнь багаасаа дарсны анхилам үнэрт өссөн нэгэн.

-Хэрхэн өөрийн гэсэн дарсны брэндийг бий болгох вэ? гэж тэрээр аавынхаа дарс үйлдвэрлэх үйлдвэрийг залгамжлан авсны дараа маш их бодсон гэх.

Сурвалжлагч саяхан Лүө Сүн Ци Рэньны дарсны үйлдвэр дээр ирэв. Хэдэн зуун акр талбайтай өндөр чанартай усан үзмийн тариалангаас эхлээд олон орны дэвшилтэт тоног төхөөрөмжийг оруулж, нүд гялбам дарсны үзэсгэлэнгийн талбай хүртэл Лүө Сүн Ци Рэнь нэг нэгээр танилцуулахын хамт:

- Миний багш бол хятад хүн, түүнийг Гаоже гэдэг. Бас миний сайн хамтран ажиллагч юм гэж танилцууллаа.

2009 онд 26 настай Лүө Сүн Ци Рэнь Баруун хойд хөдөө аж ахуй, ойн аж ахуйн их сургуулийн дарсны коллежид суралцахаар ирж, дарс судлалын ухааны доктор Гаожетэй танилцжээ. Гаоже нь Лүө Сүн Ци Рэньниас ердөө нэг насаар ах бөгөөд 1980-аад онд төрсөн хоёр залуу ихэвчлэн технологийн тухай ярилцдаг, хоёулаа багш, найз нөхөд юм.

-Та Яньжинд ирж дарс хийх боломжтой юу?  гэж Лүө Сүн Ци Рэнь өөрийн санаагаа түүнд хэлэв. .

-Төвдөд усан үзэм байдаг уу? дарс үйлдвэрлэх стандартыг хангаж чадах уу? гэж Яньжинд очиж байгаагүй Гаоже эргэлзээгээр дүүрэн байв. Лүө Сүн Ци Рэньний урилгаар Гаоже Манкан шяньд ирж үзэв. Хуурай халуун голын хөндийд орших Манкан шянь нь хур тунадас багатай, хортон шавьж багатай, өндөрлөг газар нь хангалттай нарны гэрэлтэй, өдөр шөнийн температурын зөрөө ихтэй байдаг нь усан үзэм тариалахад маш тохиромжтой байлаа. Энэ бүхэн Лүө Сүн Ци Рэньд усан үзэм тарих бүрэн итгэл өгчээ.

    2009 онд Гаоже технологийн хөрөнгө оруулалтаар Лүө Сүн Ци Рэньтэй хамт дарс үйлдвэрлэдэг компани байгуулав. Бизнесийн эхний жилдээ лаборатори, үйлдвэрлэлийн цех, сав баглаа боодлын цехүүд байгуулж, үндэсний хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын гэрчилгээ авсан байна. Тус компани 2011 онд үндэсний стандартад нийцсэн өндөр чанартай дарс үйлдвэрлэжээ. Лүө Сүн Ци Рэнь нь өндөрлөг газрын усан үзэм сайн ургадаг Да Мэйюүн уулын нэрээр "Да Мэйюүн" нэртэй брэндийг бий болгосон байна.

Тус компаний судлах төв олон жилийн турш янз бүрийн үндэстний олон техникийн шинжээчдийг цуглуулсан. Харилцан суралцах эв нэгдлийн дунд олон жилийн түүхтэй Яньжин дарс зэрэг тасралтгүй шинэ бүтээгдэхүүн гаргаж, олон улсын олон шагналын эзэн болжээ.

- Манай техникийн баг жил бүр эх газрын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай харилцах үйл ажиллагаа зохион байгуулж, эх газрын их сургуулийн оюутнууд ч компанид дадлага хийхээр ирдэг гэж Лүө Сүн Ци Рэнь хэллээ.

Яньжин Нак үндэстний хотхонд Наша, Төвд, Хятад, Бай зэрэг олон үндэстний ард түмэн оршин амьдардаг. Лүө Сүн Ци Рэньний үзэж байгаагаар онцлогтой давуу талуудыг хөгжүүлэх, өргөжүүлэхийн тулд аж үйлдвэрийн кластеруудыг бий болгох ёстой гэж хэллээ.

- Эргэн тойрон дахь усан үзмийн тариалагчдыг урьж оролцуулах нь компаний түүхий эдийн хангалтгүй асуудлыг шийдвэрлэхээс гадна тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэж тэрээр хэллээ.

2016 оны 05-р сард Лүө Сүн Ци Рэньнын компани нь "Да Мэйюүн ядуурлыг бууруулах газар"-ыг байгуулсан. Сүүлийн жилүүдэд тус компани нь "аж ахуйн нэгж + нийгэмлэг + суурин газар + тариачин өрхүүд"-ийн загварын дагуу Манкан шяний өмнөд гурван хотхон (Кузика хотхон, Яньжин Наша үндэстний хотхон, Мушю хотхон) дахь бүх үндэстнүүдийн ард түмнийг жолоодон дарсны усан үзэм тариалсаар тариалангийн талбай нь 10 мянган мү/1га=15мү/-д хүрч, өрх бүрийн жилийн орлого 8000 гаруй юань нэмэгджээ.

- Эхлээд жаахан балгаад дараа нь том аягаар уугаарай гэж хэлдэг нь Яньжин нутагт дарс уугаад зуршсан өндөрлөгийн хүүхдүүдийн  баатарлаг үг юм. Сайхан амтыг мэдрээрэй, сайхан амьдрал, зөөлөн хайр энэрэл үүнд л оршдог.

 

Зургийн тайлбар:

Зураг 1: 2020 оны 09-р сарын 18-ны өдөр нэг хүүхэд Чандү хотын нэгэн ядуурлыг бууруулах нүүлгэн шилжүүлэх газарт тоглож байна 

Зураг 2: 2020 оны 10-р сарын 07-ны өдрийн Чандү хотын үзэмж

Зураг 3: 2020 оны 09-р сарын 25-ны өдөр Чандү хотын Жянда шяний Гантүө тосгоны иргэн Пүба байшингийн орой дээрх улсын тугаа шинээр солино 

Зураг 4: 2020 оны 10-р сарын 08-ны өдөр Чандү хотын чөлөөгдсөн 70 жилийн ойд зориулсан тусгай уран сайхны тоглолтын ахуй талбай .

Зураг 5: 2020 оны 05-р сарын 06-ны өдөр Чандү хотын Манкан шяний Мүшюй хотхоны Адүн тосгоны оршин суугч усан үзмийн тариаландаа завгүй ажиллана.

(Эдгээр зургуудыг бүгдийг нь Синьхуа агентлагийн сурвалжлагч Жанянь бэлтгэв )

Зохиогч: Нийтлэлийг: ЛИ ЖЯБАО, ШЯНЬГАНЬ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл