БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин энэ сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай Хятад, Монгол хоёр улсын харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар ажил хэргийн уулзалт хийлээ.

Элчин сайд Шин Хаймин, энэ жил хоёр улсын харилцаа хурдацтай хөгжиж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга БНХАУ-д болсон олон улсын форумд оролцож Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, энэ үеэр хоёр улсын удирдагч нар бүх салбарын хамтын ажиллагааны талаар олон чухал тохиролцоонд хүрч хоёр улсын харилцааны цаашдын хөгжлийг тодорхойлсон. Хятадын тал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцоог нааштайгаар хэрэгжүүлэн хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна гэлээ. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ Монгол, Хятад хоёр улс бол стратегийн түншүүд. Монголын тал Хятадын талтай нөхөрсөг хамтын ажиллагаа хөгжүүлэхийг ямагт Монголын талын гадаад харилцааны бодлогын тэргүүлэх чиглэл болгодог. Монголын тал хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцооны дагуу "Хөгжлийн зам" болон "Нэг бүс-Нэг зам" санаачилгыг уялдуулах ажлыг эрчимжүүлж, хоёр улсын холбогдох хамтарсан төслүүдийг энэ даруй дуусгахад түлхэц өгөхөөр Хятадын талтай хамтдаа хичээн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтарсан төслүүдэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Хятадын талтай нягт хамтран ажиллаж, төслүүдийн хэрэгжилтэд түлхэц өгөн ажиллаж байна гэлээ. Уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Улс төрийн газрын дарга Гу Имин оролцов.
