solongonews
XIV удаагийн Монгол үндэстний хувцас загварын урлагийн наадам
2017-11-27 20:11
XIV удаагийн Монгол үндэстний хувцас загварын урлагийн наадам

       Арвандөрөв дэх удаагийн Монгол үндэстний хувцас загварын урлагийн наадмын нээлтийн ёслол 11-р сарын 27-ны өдөр 11:00 цагт Хөххотын Улаантеатрт боллоо. Энэ удаагийн наадамд Хятад, Монгол Улс, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг зэрэг улс орнуудын нийт 1197 оролцогч оролцож байна. Тус наадам нь монгол үндэстний орчин үеийн болон уламжлалт хувцас загвар, ажлын хувцас, бага, дунд сургуулийн сурагчдын  хувцас, үзэсгэлэн худалдаа, оюутнуудын бүтээлч зураг төсөл, онол судалгааны хурал зэрэг долоон төрлөөр зохион байгуулагдах юм.

     Монгол үндэстний хувцас загварын урлагийн наадмыг анх 2003 онд эхлүүлсэн цагаас хойш өнөөг хүртэл нийт 13 дахь удаа амжилттай зохион байгуулаад байна.

      Анхны удаад 18 баг оролцож байсан бол өдгөө гурван улсын өнцөг булангаас зорин ирсэн нийт 142 баг оролцож байгаа юм.  Энэхүү наадам 12-р сарын 1-ний өдрийг хүртэл Хөххотноо үргэлжлэх юм байна. 

Зохиогч: Э.ҮРЖИНХАНД
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл