solongonews
БРИКС-ийн орнуудын төр улсаа засах тухай семинар амжилттай зохиогдов
2021-11-05 11:59
БРИКС-ийн орнуудын төр улсаа засах тухай семинар амжилттай зохиогдов

2021 оны БРИКС-ийн орнуудын төрөө засах тухай семинар 11-р сарын 2-нд Бээжин хотноо нээгдэв. БНХАУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Өмнө Африк гэсэн БРИКС-ийн таван орны 150 гаруй төлөөлөл "Нийтлэг ойлголтыг бий болгох, итгэлцлийг нэмэгдүүлэх, хувь заяагаа хамтатгасан БРИКС-ийн хамтын ажиллагааг дэмжих" уриан дор онлайн болон оффлайн хэлбэрээр төрөө улсаа засах тухай туршлагаа солилцон байна.

Энэ онд БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизмыг байгуулсаны 50 жилийн ой тохиож байна. Тоо бүртгэлээс үзвэл, БРИКС-ийн орнуудын нийт хүн ам дэлхийн хүн амын 42 хувийг эзэлж, эдийн засгийн нийт хэмжээ нь дэлхийд эзлэх хувь нь 12 хувь байснаас 24 хувь болж нэмэгдэж, худалдааны нийт хэмжээнд эзлэх хувь нь 11 хувиас 17 хувьд хүрч, гадаадын татсан нийт хөрөнгө нь дэлхийн хэмжээний 25 хувийг эзэлж, тогтвортой хөгжил болон орчин үеийн шинэчлэлийн үйл явцад чухал алхам хийсэн юм.

БНХАУ-аас Энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сүнь Вэйдүн нээлтийн ёслолд оролцож үг хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизмыг байгуулсан 15 жилийн турш хамтын ажиллагааны хамгийн баялаг агуулгатай, хамгийн өргөн хүрээг хамарсан олон улсын хамтын ажиллагааны механизмын нэг болсоор ирсэн юм. БРИКС-ийн орнууд нь хөгжлийн ижил түвшинд байж, адилхан өрсөлдөөн сорилтод тулгамдаж байна. Хэрхэн илүү сайн, илүү хурдан хөгжилд хүрэх вэ гэдэг нь бүх улс орны өмнө тулгарч буй нийтлэг асуудал юм. Төр улсаа засах тухай сэдвээр хэлэцэх нь БРИКС-ийн орнуудын цаашдын замнал, илүү их хөгжилд хүрэхэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

"БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж буйн гол түлхүүр нь хамтран ажиллах нууцыг тайлсанд байгаа юм, өөрөөр хэлбэл харилцан хүндэтгэх, харилцан туслалцах, улс орныхоо байдалд нийцсэн хөгжлийн замаар замнах, нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж хамтдаа хожих, эдийн засаг, улс төр, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг тууштай дэмжих, олон улсад шударга ёс тогтоохыг санаачлан, шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудтай хамтдаа бэрхшээлийг даван туулж, хамтдаа эерэг гадаад орчныг бүрдүүлэх нь юунаас ч чухал."

Энэтхэгийн Нийгмийн ШУА-ийн захирал Эш Нарайн Рой нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, халдварын дараах үед БРИКС-ийн орнууд улс төр, нийгэм эдийн засгийн хөгжлийн шинэ хэлбэрийг бий болгох шаардлагатай болсон бөгөөд илүү эрх чөлөөт, шударга, бүтээмжтэй системийг бий болгож, ирэгдийн амьжиргааг дээшлүүлэн, нийгмийн шударга ёсыг хамгаалан, ард иргэдэд хөгжлийн үр өгөөжөө хүртээх ёстой юм. Улс орнууд олон талт үзлийг шинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн засаглалын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь сая дэлхийн шинхэнэ эв нэгдэлд хүрч чадах болно гэжээ.

"Олон талт хамтын ажиллагааг заавал дэмжих, хоосон орон зайг нөхөхөд анхаарал хандуулах нь асар их сорилт байгаа юм. Бид зөвхөн төсөөлөөд байж болохгүй, харин урт хугацааны турш тууштай арга хэмжээ авч, хамтдаа хүчин зүтгэж, ирээдүйгээ хамтдаа бүтээж, хамтран ажиллахаар дамжин асуудлыг шийдвэрлэх ёстой."

"Оросын сонин"-ы ерөнхий редактор Владислав Фронин хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа нь хөгжиж буй зах зээлийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаанд эрин үеийг нээж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулах, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах чухал тулгуур болж байна гэжээ.

"БРИКС-ийн орнуудын механизм нь харилцан хүнзэтгэсэн, хамтдаа хөгжих шинэ замыг нээж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг баяжуулж өгсөн. Бид цаашид гар нийлэн ажиллах, харилцан хүндэтгэсэн, шударга, харилцан ашигтай хамтдаа хожсон олон улсын шинэ дэг журмыг байгуулах ёстой."

Нээлтийн ёслолын үеэр "БРИКС-ийн орнуудын төр улсаа засах меминар, хүмүүнлэгийн солилцооны өгүүллийн эмхтгэл 2020"-г нийтлэг ёслол болон "БРИКС-ийн орнуудын төр улсаа хамтын ажиллагааны судалгаа, туршлага хуваалцах төлөвлөгөө"-нд гарын үсэг зурах ёслол болов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл