solongonews
Ши Жиньпин Францын ерөнхийлэгчтэй уулзав
2019-03-25 11:28
Хятад улсын дарга Ши Жиньпин 24-ний өдөр Францын Нис хотноо Францын ерөнхийлөгч Макронтой уулзлаа.

Ши Жиньпин: - БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, мөн Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ онцгой жил Францад айлчилж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. Хоёр орны харилцаанд маш их өөрчлөлт гарлаа. Гэвч зарим зүйлд өөрчлөлт гараагүй.

Нэг. Хятад улс Хятад, Францын харилцааг ямагт чухалчилдаг хэвээрээ байна.

Хоёр. Хятад, Францын энх тайван, хөгжил, эрх тэгш, шударга ёсны төлөөх нийтлэг хүсэлд өөрчлөлт гараагүй.

Гурав. Хятад, Францын хамтын ажиллагааны харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх шинж чанар өөрчлөгдөөгүй юм гэжээ.

Тэрээр: Хятад, Францын харилцааг эрүүл, тогтвортой байлгах нь тус тусын урт хугацааны хөгжилд чухал ач холбогдолтой, мөн дэлхий дахинд чухал нөлөө үзүүлнэ. Хоёр тал хамтын ажиллагааны шинэ салбарыг үргэлж эрэлхийлж, хамтын ажиллагааны шинэ өсөлт бий болгон, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт, гуравдагч оронд хамтын ажиллагааны төслийг эртхэн хэрэгжүүлж, үр дүнд хүргэх хэрэгтэй. Хятадын тал НҮБ-ын үйл хэрэг, ДХБ-ын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт зэрэг чухал асуудлаар Францын талтай стратегийн харилцаа, зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Европын интегралчлалыг ямагт дэмжсээр ирсэн бөгөөд Францын тал Хятад, Европын харилцаанд улам идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

Макрон: Миний ноднин жил Хятадад хийсэн айлчлал амжилттай болсон. Нэг жил гаруйн турш, Франц, Хятадын хоёр тал та бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, соёлын салбарын хамтын ажиллагааг ахиуллаа. Францын тал Нэг бүс нэг зам санаачилгыг ихээхэн анхаарч байна. Францын тал Хятадыг стратегийн хамтын ажиллагааны чухал түнш хэмээн үзэж, цаг уурын өөрчлөлт зэрэг олон улсын үйл хэрэгт оруулсан Хятад улсын чухал үүрэг, хувь нэмрийг сайшааж байна. Хятадын талтай хамт стратегийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, Франц, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцаанд удирдах үүрэг гүйцэтгэн, олон талт үзлийг хамтдаа хамгаалж, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл