Том оврын хөвүүр тэмдэг байрлуулж, хураах хөлөг онгоц ашиглалтад оров
2018-09-30 19:29
Том оврын хөвүүр тэмдэг байрлуулж, хураах хөлөг онгоц ашиглалтад оров.
3000 тонны даацтай Хятадын анхны том оврын хөвүүр тэмдэг байрлуулж, хураах хүчин чадавх бүхий “Шян Ян Хун-22” хөлөг онгоцыг өчигдөр буюу 29-нд ашиглалтад оруулснаар Хятад улс тэнгист том оврын хөвүүр тэмдэг байрлуулж, хурааж, засвар үйлчилгээ хийх талаар дутагдалтай байсан түүхийг эцэслүүлжээ.
Хөлөг онгоц 89 метр урт, 18 метр өргөн бөгөөд нэг удаад 10 мянган миль аялах хүчин чадалтай. Тус хөлөг онгоцыг голдуу тэнгисийн усан хилийн хяналт хэмжилтэд ашиглах юм байна.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
