solongonews
Малчдын дууны болон гар урлалын тэмцээн боллоо
2016-12-29 10:47
Саяхан Эрээн хотын Гэрэлт-Од сум шинэ жилээ угтах 2 дахь удаагийн “Говийн цуурай” малчдын дууны тэмцээн болон 7 дахь удаагийн гар урлалын тэмцээнийг зохион байгуулсан байна.

Энэ удаагийн дууны тэмцээнд малчин Уудаа тэргүүн байранд шалгарсан бол гар урлалын тэмцээнд малчдын 100 гаруй бүтээл тавигдаж, үндэстний уламжлалт хувцас засал, эсгий урлал, модон сийлбэр зэргийг багтаасан байна.

Тэмцээний шагналт байранд тодорсон малчдыг сумынхаа шинэ жилийн үдэшлэгийн үеэр шагнан урамшуулах юм байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу холой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл