solongonews
ШХАБ олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлын төлөө хичээн зүтгэнэ
2020-07-08 20:24
ШХАБ олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлын төлөө хичээн зүтгэнэ

   Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь энэ сарын 08-ны өдөр Бээжин хотноо:

- Хятад улс талуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бүс нутгийн болон дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад илүү их хувь нэмэр оруулахыг дэмжинэ гэж хэллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлж хянах тухай Хятад-ШХАБ-ын анхны цахим хурал амжилттай болж өндөрлөлөө. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь мөн өдөр:

- Ирэх хэдэн долоо хоногийн турш холбогдох цахим хурал мөн явагдах болно. Цахим хуралд оролцох улс орны эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, улс орнууд шинэ коронавирусийн эсрэг тэмцэж, илүү олон амь насыг аврахад нь тус болно гэдэгт итгэж байна гэж хэлсэн байна. 

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов цар тахлын эсрэг тэмцэлд Хятад улс олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, том гүрний хариуцлагатай байр сууриа харуулсныг өндрөөр үнэлэв гэж Жао Лижянь мэдэгдлээ. 

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл