Сүүлийн өдрүүдэд Хятадын Шинжлэх ухааны академийн академич, Хятадын сансрын таталцлын долгион илрүүлэх “Тяньчинь төсөл”-ийн ахлах эрдэмтэн Лүө Жюнь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Жүншан Их Сургуулийн “Тяньчин-1” хиймэл дагуул саяхан дэлхийн таталцлын талбайн тухай мэдээллийг авсан байна. Энэ нь Хятад улс анх удаа бие даан хиймэл дагуул ашиглан дэлхийн таталцлын талбайн мэдээллийг хэмжсэн байна гэж мэдээллээ.
Тэрээр:
- “Тяньчинь-1” хиймэл дагуул нь хүндийн хүчний тусгай хиймэл дагуул биш. Түүний зорилго нь сансрын таталцлын долгионг илрүүлэх гол технологийг шалгах явдал юм. Гэсэн хэдий ч “Тяньчинь төсөл” нь олон салбарт технологийн ололт амжилтыг нэгтгэх шаардлагатай тул дэлхийн таталцлын талбайн мэдээллийг хэмжих нь тэдгээрийн нэг нь болсон юм гэжээ. Лүө Жюнь хэлэхдээ, 2020 оны 08-р сарын 07-нд “Тяньчинь-1” дэлхийн таталцлын талбайн хэрэглээний туршилтыг 30 цагийн турш хийсэн байна. Хиймэл дагуулын гол ачааллыг Глобал навигацийн хиймэл дагуулын систем (GNSS) хүлээн авагч болон инерцийн мэдрэгч нэгэн зэрэг асааж, хиймэл дагуулын нислэгийн замнал нь үндсэндээ дэлхийн хамрах хүрээг хангасан байжээ. Жүншань Их Сургууль, Хуажүн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Тяньчинь төсөл”-ийн ажлын баг олж авсан мэдээлэлд олон удаа дүн шинжилгээ хийж, 15-р эрэмбийн дэлхийн таталцлын талбайн загвар, дэлхийн таталцлын хүчний тархалтын сүлжээний зураг зэргийг гаргажээ. Мөн саяхан дэлхийн таталцлын талбайн мэдээллийн шинжлэх ухааны тайланг бүрдүүлж, тойрог зам дээрх туршилтын хураангуй үнэлгээг хийж дуусгасан байна.
- Гэсэн хэдий ч “Тяньчинь-1”-ийн таталцлын талбайн хэмжилтийн нарийвчлал тийм ч өндөр биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү үр дүнгийн хамгийн чухал ач холбогдол нь дэлхийн таталцлын орон зайг бага тойрог замын хиймэл дагуул ашиглан мэдээлэл боловсруулах технологийн бүхий л үйл явцад байх бөгөөд энэ нь Хятадын цаашдын таталцлын хиймэл дагуулын хөтөлбөрийг хэрэгжүүлэх техникийн бат бэх суурийг тавьсан явдал юм гэж Лүө Жюнь танилцуулсан байна.
Хятадын Шинжлэх ухааны академийн академич Сүнь Хэпин энэхүү судалгааны дүнг гэрчилсэн юм. Тэрээр:
- Энэ нь “Тяньчинь-1” хиймэл дагуул нь анхны техникийн баталгаажуулалтын даалгавраа биелүүлээд зогсохгүй хүлээлтээс давж гарсныг харуулж байна. Цаг хугацааны хувьд манай улс анх удаа дэлхийн таталцлын талбайг бие даан хэмжиж байна. “Тяньчинь-1” бол үнэндээ таталцлын талбайн хэмжилтийн функцтэй Хятадын анхны хиймэл дагуул болсон юм гэж хэллээ.
Нэмж дурдахад, дэлхийн таталцлын талбайн мэдээлэл улс орны эдийн засаг, ард түмний амьжиргаа бол стратегийн чухал ач холбогдолтой юм. Геофизик, газрын тос, байгалийн хийн нөөцийн хайгуул, үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт үйлчилж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахад туслах бөгөөд стратегийн үнэ цэнэтэй үндсэн мэдээлэл юм.
“Тяньчинь-1”-ийг 2018 онд Үндэсний сансар судлалын газраас албан ёсоор зөвшөөрч, 2019 оны 12-р сард Тайюань хотод амжилттай хөөргөсөн билээ. Энэ бол одоог хүртэл улсаас албан ёсоор хөөргөсөн дотоодын анхны таталцлын талбайн мэдээллийг авах технологийн баталгаажуулалтын хиймэл дагуул юм. Энэ хиймэл дагуулыг Гуандүн муж, Боловсролын яам, Сансар судлалын үндэсний газар хамтран дэмжин ажиллуулсан бөгөөд гол даацын технологийг Жүншань Их Сургууль болон Хуажүн Технологийн Их Сургууль хамтран бүтээж,хиймэл дагуулын платформыг Дүн Фанхун хиймэл дагуулын ХХК хийсэн байна.
“Тяньчинь төсөл” нь 2014 онд академич Лүө Жюнь дэвшүүлсэн сансрын таталцлын талбайн мэдээллийг илрүүлэх төлөвлөгөө бөгөөд түүний геоцентрик тойрог замын төлөвлөгөө нь сансрын таталцлын талбайн мэдээллийг илрүүлэх “Хятадын төлөвлөгөө” гэж олон улсад танигдсан бөгөөд Хятадын бие даасан олон улсын сансрын таталцлын талбайн мэдээллийг авах чухал төсөл юм. Одоогийн байдлаар “Тяньчинь төсөл” болон “0123” технологийн замын зураг төлөвлөгөөнд “1”-ийн тоог төлөөлсөн “Тяньчинь төсөл” хүсэлтээс давсан үүрэг биелүүлж, анх удаа бие даасан дэлхийн таталцлын талбайн мэдээллийг авсан юм.
2019 оны 10-р сард дэлхий-Сарны лазерын цацрагийг тодорхойлох "0" төв
