solongonews
Хятад улсын интернэт хэрэглэгчид нэмэгдсээр 700 саяд хүрсэн байна
2017-01-24 19:32
Хятад улсын интернэт хэрэглэгчдийн тоо 2016 оны 12 дугаар сар хүртэлх байдлаар нийт 731 сая хүнд хүрсэн байна.

    Хятад улсын Интернэт мэдээллийн төвөөс энэ сарын 22-ны өдөр нийтэлсэн 39 дэх удаагийн “Хятадын интернэт мэдээллийн хөгжлийн байдлын статистикийн тайлан”-д 2016 оны 12 дугаар сар хүртэлх байдлаар Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 731 саяд хүрсэн байна.  Үүнд, интернэт хэрэглэгч 695 сая хүн, нэмэгдлийн харьцал нь гурван жил дараалан 10 хувиас давсан байна.

Хятадын аж ахуйн нэгж компьютер, интернэт сүлжээ нэвтрэхийг хэрэгжүүлж чадсан байна. Хятадын дотоод, гадаадад зах зээлд гарсан интернэт сүлжээний 91 аж ахуйн нэгж, зах зээлийн ерөнхий өртөг нь 5,4 их наяд юань болно. Үүнд, Тэньшюнь компани ба А Ли Ба Ба компаний зах зээлийн өртөг гурван их наядыг давсан ба Хятадын интернэт сүлжээний аж ахуйн нэгжийн зах зээлийн ерөнхий өртгийн 57 хувийг эзэлсэн байна. Хятадын хот суурин орон нутгийн интернэт сүлжээний бүрхэц 69,1 хувийг эзэлж, хөдөө орон нутгийн интернэт сүлжээний бүрхэц 33,1 хувийг эзэлнэ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл