solongonews
Ордосын Олон улсын бүтээлч соёлын наадмын шилдэг тодорлоо
2016-08-23 21:18
Энэ өдөр буюу 8 дугаар сарын 23-ны өдөр Ордос хотод зохиогдож буй Ордос Олон улсын бүтээлч соёлын анхны наадмын бүтээлүүдийг шалгарууллаа.

        Эдгээрээс “Ширээн дээр тавьдаг жижиг хэлбэрийн дижитал машин” нь шилдгээр шалгарч 1 сая юанийн шагналыг авчээ. Энэхүү машин нь жижиг оврын машин бөгөөд энерги хэмнэдэг. Үүгээр хуванцар, модон материал, хаш чулуу болон бүх төрлийн төмөрлөг материалаар бүрдсэн бодисыг боловсруулан гаргаж болдог байна.

Хаш чулууг боловсруулан гаргасан байдал

        Тэмцээнд нийт 686 бүтээл оролцсон байна. Үүнээс эхний байранд нэг бүтээл, хоёрдугаар байранд 15 бүтээл, гуравдугаар байранд 30 бүтээл, дөрөвдүгээр байранд 45 бүтээл, шилдэг байранд 50 бүтээлийг тус тус шалгаруулсан байна. Нэгдүгээр байрыг 1 сая юаниар шагнасан бөгөөд шагналын нийт хэмжээ нь 4 сая 50 мянган юаньд хүрчээ.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл