Гурав дахь удаагийн Хятад-Монголын үзэсгэлэн 09-р сарын 10-ны өдрийг хүртэл ӨМӨЗО-ы Улаанцав хот болон Хөххотод зохион байгуулагдах болсныг Хятад-Монголын үзэсгэлэнгийн зохион байгуулах комиссоос мэдээллээ.
Энэ удаагийн үзэсгэлэн "Хятад, Монголын эдийн засгийн коридорыг байгуулж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулъя” гол сэдвийн хүрээнд шинжлэх ухаан технологи, эдийн засаг арилжаа худалдаа, хөдөө аж ахуй, эм эмнэлэг, соёл, хонины ноос зэрэг хүрээнд төвлөрч, хөрөнгө оруулалтын арилжаа худалдааны хэлэлцээр, хурал форум, соёлын солилцоо болон үзэсгэлэн зэрэг дөрвөн том хэсгээс бүрдсэн баялаг үйл ажиллагаа зохион байгуулах болно.
Энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа болно. Энэ удаагийн Хятад, Монголын үзэсгэлэн нь "Дэлхийд чиглэсэн олон улсын чанартай хурал үзэсгэлэн”-гээр зорилт болгож, Зүүн Хойд Азийн шилдэг чанартай, хүчирхэг, шинэ, нээлттэй, дээд түвшний, үр ашиг сайтай эдийн засгийн бүс нутгийн хамтын ажиллагааг байгуулна.
2015 онд Хятад, Монголын анхдугаар үзэсгэлэнг Өвөр Монголын Хөххотод зохион байгуулсан нь Хятад, Монголын хамтын ажиллагааны шинэ хуудсыг эхлэн бичиглэсэн байна. 2017 онд хоёр дахь удаагийн Хятад, Монголын үзэсгэлэн мөн Өвөр Монголд зохион байгуулагдав. Хоёр удаагийн үзэсгэлэнд 4000 орчим Хятад улсын дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүд оролцож, 228.1 тэрбум юанийн хөрөнгө мөнгөтэй холбогдсон 276 юанийн хамтын ажиллагааны хэлэлцээр, санамж бичиг, санал сануулгын бичигт гарын үсэг зурсан байна.
