“Хаан заяатай орчлон” тоглолт амжилттай боллоо.

Энэ удаагийн Өвөр Монголын Ордос хот дахь тоглолтоороо дуучид маань “Шүүдэр түүсэн бүсгүй”, “Гоёлоо өмссөн ээж”, “Ухаарлын дуу”, “Хаан заяатай орчлон” зэрэг арав гаруй сайхан уран бүтээлээ үзэгчдийн сэтгэлд хүргэж, хоромхон зуурын цаг мөчийг аз жаргал болгон хуваалцлаа.
2017 оны 02 сард бяцхан од Б.Бат-Энэрэл, багш С.Батсүхтэй хамтарсан бүтээлээ хийж, анх “Хаан заяатай орчлон”-гоор үзэгч сонсогчидтойгоо учран, дахин “Ээжтэй орчлон”, “Ухаарлын дуу”, “Цэцэн хайрхан”, “Отгон тэнгэр” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ олонд танигдсан билээ. Бяцхан од Бат-Энэрэлд зориулсан “Бурхан хүү”, “Хүмүүн байгаадаа баярла” зэрэг бүтээлүүд зохиогдож байгаа аж.

Энэ удаагийн тоглогтыг Өвөр Монголын Одод соёл зуучийн компани, Өвөр Монголын “Байгаллаг” гоёлын компани хамтран зохион байгуулж, тоглолтын зардлаас бусдийг нь Баяннуур хотын гантай тэмцэх үйл ажиллагаад хандивлах болно.







