Өчигдөр буюу 06-р сарын 21-нд Бээжинд 2022 оны Хятадын дижитал эдийн засгийн инноваци, хөгжлийн хурлын хэвлэлийн бага хурал болж, 2022 оны Хятадын дижитал эдийн засгийн инноваци, хөгжлийн хурал энэ сарын 07-ноос 09-ний хооронд Гуандун мужийн Шаньтөүд болно гэж мэдэгдэв.
Одоогоор хурлын бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж байна. Ерөнхий төлөвлөлтийн хувьд хурал нь "2+12+N" хурлын горимыг (1 нээлтийн ёслол, 1 дээд хэмжээний форум, 12 сэдэвчилсэн форум, тусгай үзэсгэлэн гэх мэт олон шинэлэг үйл ажиллагаануудг) бий болгон,"Дижитал эдийн засгийг хөгжүүлэх 13-р таван жилийн төлөвлөгөө"-ний гол зорилтуудын дагуу "дижитал үйлдвэржилт, аж үйлдвэрийн дижиталчилал, дижитал засаглал, өгөгдлийн үнэ цэнэ"-ийг гол чиглэл болгон хурлын хэсэг, 12 томоохон сэдэвчилсэн форум зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мэдээллийн дагуу яам, муж хамтран зохион байгуулах улсын дижитал эдийн засгийн хурал нь "Хилийн чанад дахь хятадын харьяат иргэдтэй нэгдэж, илүү сайн ирээдүйг бий болгох - дижитал эдийн засаг дахь олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэгч бүсийг бий болгох" уриан дор дижитал эдийн засгийн хөгжлийн томоохон муж болох Гуандун мужийн аж үйлдвэрийн баазын давуу тал, Шантөүгийн "гадаадад байгаа хятадын харьяат иргэдийн төрөлх нутаг" болон олон улсын харилцаа холбооны дэд бүтцийн давуу талууд, дижитал эдийн засгийг хөгжүүлэх шинэ эрч хүчийг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн шинэ загваруудыг идэвхтэй судлан, дижитал эдийн засаг дахь олон улсын хамтын ажиллагааны инновацийг хөгжүүлэх чухал цонхыг бий болгох зорилготой аж.
