solongonews
Онлайнаар 500 гаруй мянган ажлын байр олгов
2020-04-09 19:35
Онлайнаар 500 гаруй мянган ажлын байр олгов.

Хятадын Төв радио телевизийн Яншыпинь АPP 04-р сарын 13-нд Хүбэй мужийн ажлын байрыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Үүнд Үханий Тунжи эмнэлэг, Жинь-Иньтань эмнэлэг зэргийн 200 гаруй байгууллага нэгжид ажилтан элсүүлэх мэдээллийг цацах бөгөөд ажлын байр хайж байгаа хүмүүс онлайн хэлбэрээр мэдээллээ солилцон, холбогдох боломжтой юм.

Хятадын Төв Радио Телевиз, Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо хамтран санаачилж, Хятадын Төв радио телевизийн Яншыпинь АPP , Үндэсний хөгжил хөрөнгө оруулалтын корпорацын Хүний нөөцийн компанийн зохион байгуулсан онлайн хэлбэрээр ажлын байр танилцуулах арга хэмжээг ажиллуулаад сар гаруй болж байна.

04-р сарын 09-ний байдлаар энэ жилд их дээд сургуулиас төгсөх оюутан зэрэг хүмүүст 500 гаруй мянган ажлын байрыг танилцуулж байгаа юм.

Одоогийн байдлаар Яншыпинь АPP-гийн ажлын байр танилцуулах хуудсанд хандсан сүлжээ ашиглагчид давхацсан тоогоор 47 саяд хүрч, ажлын байр хайсан хүмүүсийн 1.5 сая хүсэлтийг хүлээн авчээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл