solongonews
Ли Кэчян аялал жуулчлалын хурлын нээлтийн ёслолд оролцов
2016-05-23 10:49
Ли Кэчян аялал жуулчлалын хурлын нээлтийн ёслолд оролцов.

Хятадын Засгийн газар болон НҮБ-ын аялал жуулчлалын комиссоос хамтран зохион байгуулсан Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн анхны бага хурал энэ сарын 19-нд Бээжин хотноо нээлтээ хийлээ. Хуралд 100 гаруй орны 1000-аад зочид төлөөлөгч оролцов.
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ: - Энх тайван хийгээд хөгжил бол олон орны ард түмний хамтын хүсэл юм. Аялал жуулчлал нь тайван хирнээ хөгжил сайтай орчноос салахгүй тийм энх тайван хөгжлийг ахиулах чухал хүчин юм. Энэ удаагийн бага хурал "Аялал жуулчлалаар энх тайван хийгээд хөгжлийг ахиулъя" уриан дор болж буй нь маш бодит ач холбогдолтой юм. Олон оронтой хамт байж, нээлттэй, шинэчлэлтэй, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх үзэл санааны дагуу, дэлхийн аялал жуулчлалын салбар багтаамжтай, тогтвортой хөгжихийг хамтдаа дэмжиж, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэхээр голлосон олон улсын шинэ хэлбэрийн харилцаа байгуулахыг урагшлуулж, олон орны ард түмэнд аз жаргал хүртээхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ удаагийн бага хурал нь дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн салбараас Хятадад зохион байгуулсан дээд зэрэглэлийн бүх дэлхийн анхдагч цуглаан юм.
Эдийн засгийн хөгжлийг ахиулахаас гадна, аялал жуулчлалын салбар нь ядуурлыг арилгах болон олон улсын солилцоо хамтын ажиллагааг урагшлуулах талаар Хятадад маш их ашиг авчирсан юм. Хятадын аялал жуулчлалын үндэсний газраас нийтэлсэн тоо баримтад харуулснаар 2011 оноос хойш Хятад улсын хэмжээнд хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлснээр ядуу буурай иргэдийн 10 гаруй хувийг ядуурлаас ангижруулсан байна. Нийтдээ 10 сая гаруй хүн хамрагджээ.
 

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл