solongonews
Найман зүгийн салхин дэлгэр зуны урина
2017-05-07 22:27
Найман зүгийн салхин дэлгэр зуны урина

Эрээн хотын “ Нэг бүс нэг зам”-ын шинэ ахилтын тэмдэглэл

5 дугаар сарын 6-ны үүрийн 6 цаг 51 минутад, Жэнжөү хотын Пү Тяниас хөдөлсөн тээврийн галт тэрэг хувцас, ноолуурын бүтээгдэхүүн зэрэг барааг дүүртэл ачаад Эрээн хотод хүрч ирэв. Арваад өдрийн дараа, уг галт тэрэг эдгээр бараагаа ачаад Германд буулгах болно.

Уг галт тэрэг нь Эрээн хотын төмөр замын боомтоор өнгөрсөн 108 дугаар Хятад Европын жишээний машин болно. Нийт 10399km аялж, Европын 14 улсын 36 хотоор дамжин өнгөрдөг гэж эрээн хотын галт тэрэгний өртөөний орлогч дарга Жан Рүйпин хэлж байлаа.

Эртний улаа өртөөнөөс одоо үеийн боомт болтол Эрээн хот нь маш урт түүхэн хугацааг туулан өнгөрүүлсэн юм.

19 дугаар зууны хориод онд, цай ачсан аяны баг Илинь тал нутгаар өнгөрөн, монголын өндөрлөгийг чиглэн, Ази Европын нутагт хүрчээ. Энэхүү Хятад, Монгол, Орос гурван улсын мянган жилийн “Цайны зам”-ын түүхийг гэрчилсэн Илинь өртөөний хуучин буурь Эрээн хотын “ Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын дунд гялалзан, Ази Европын арилжааны замыг холбосон чухал хилийн боомт бүх явцыг нь гэрчилсэн юм. Харин одоо уг арилжааны замаар тэмээн жингийн аян биш харин Ази Европыг холбосон галт тэрэг давхих болсон байна. Үргэлжлэл бий....

Зохиогч: Ү Хай Лүн, Билэгт, Баясгалан
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл