solongonews
Урлаг соёл амьдралыг чимдэг
2022-03-17 12:11
Урлаг соёл амьдралыг чимдэг

   - Би 12 настайгаасаа эхлэн ээжээсээ Үзэмчин дээл хувцас оёх ур чадварыг эзэмшсэн. 1995 оноос сурагчдад хичээл зааж эхэлсэн. Баянхошуу нийгэм дүүрэг надад Соёлын биет бус өвийн студи байгуулж өгсөн. Би хүүхдүүдэд Үзэмчин дээл хувцас урлахыг үнэ төлбөргүй зааж өгдөг. Одоогоор 300 гаруй  сурагч бий, би энэ ур чадвараа шавь нараараа дамжуулан өвлүүлэхийг хүсч байна гэж Өөртөө засах орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн төслийн Үзэмчин дээл хувцас урлах ур чадварын өвлөн уламжлагч 82 настай Тунгалаг  сэтгүүлчдэд хандаж инээмсэглэн ярьж байлаа.
2019 онд Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Баянхошуу нийгэм дүүрэг соёлын нийгэм дүүргийг байгуулж эхлэн  "Амарбаясгалан" болон  Үзэмчин дээл хувцасын биет бус соёлын өвийн төсөл боловсруулж, биет бус өвийг өвлөн уламжлагчдад студи байгуулж өгч, олон нийт, залуучууд соёлын биет бус өвийн талаар илүү ихийг мэдэж, биет бус соёлын өвийг өвлүүлэн хөгжүүлэхэд тусалж байна.
   Баянхошуу нийгэм дүүргийн Ерөнхий Намын үүрийн Нарийн бичгийн дарга Урнаа:

- Бид сар бүр тусгай сэдэвт намын үйл ажиллагаа зохион байгуулж, онолын мэдлэг олгохоос гадна нийгэм дүүрэгт соёлын биет бус өвийн арга хэмжээ өрнүүлж, урлаг соёлын урлагийн тоглолт, төрөл бүрийн уралдаан тэмцээн, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус арга хэмжээнд  байнга оролцдог 40 гаруй намын гишүүнийг  багтаасан нийт 5000 орчим хүн оролцсон.
   Баянхошуу нийгэм дүүрэг нь иргэдийн оюуны амьдралыг баяжуулах соёл урлагийн үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулаад зогсохгүй оршин суугчдын янз бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн намын гишүүдийн манлайлал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уран зураг, биет бус соёлын өвийг өвлүүлэх зэрэг сайн дурын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх сайн дурын багийг ажиллуулж байна. "Нийгэм дүүрэг нь ахмад настнуудад маань ийм сайхан үйл ажиллагаа явуулах газар, мөн ийм баялаг соёлын амьдралыг бий болгож байгаад бид үнэхээр сэтгэл хангалуун байна гэж нутгийн оршин суугч Замбал ярьлаа.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Өвөрмонголын хэвлэл мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл