solongonews
Хуурай арьсыг арчлах тухай
2015-12-28 18:21
Хэт хуурайшилттай арьсаа яаж арчлахаа сайн мэдэхгүй байна уу? Би ч гэсэн хуурай арьстай байхдаа яаж арчлах, яавал илүү чийг авах тухай сайн мэддэггүй байсан. Харин одоо би танд хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгье.
1. Өрөөндөө чийг байлгах
Арьсыг эрүүл байлгах нэгдүгээр дүрэм бол таны сууж байгаа өрөөнд чийг байх ёстой. Үүнд туслах зүйл бол агаар чийгшүүлэгч. Ингэснээр арьс чийг авч зөөлрөнө. Түүнийг хэрэглэх бүрдээ цэвэрлэж байх хэрэгтэй шүү. 
 
2. Эмзэг арьсанд зориулсан бүтээгдэхүүн хэрэглэх
Магадгүй та жимс, цэцэг гэх мэт үнэртэй цэвэрлэгч хэрэглэдэг байснаас болж таны арьс хуурайшсан байх магадлалтай. Эдгээр бүтээгдэхүүнийг найруулахдаа үнэр оруулагч хийдэг бөгөөд энэ нь таны арьсыг хуурайшуулдаг. 
 
3. Оливийн тос
Та оливийн тосыг нүүрэндээ түрхвэл арьс илүү зөөлөн болдог гэдгийг мэдэх үү? Гэхдээ маш нимгэн түрхэх хэрэгтэй.
 
4. Тоник байнга хэрэглэж байх
Тоник бол арьсны алдсан чийгийг буцаан олгох үүрэгтэй. Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа тоникоор арчаад, дараа нь шавьшаарай.
 
5. Илүү их ус уух
Биеийн бүхий л арьсны чийгийг хадгалдаг зүйл бол ус. Өдөрт уудаг усны хэмжээг ихэсгэх хэрэгтэй. 
 
6. Хооллолтондоо жимс, ногоо их хэрэглэх
Жимс ногоо нь витамин, ашигтай бодисуудаар баялаг гэдгийг та сайн мэднэ. Ялангуяа шүүслэг жимс идэж байх хэрэгтэй. Жишээ нь лийр, усан үзэм, тарвас гэх мэт. 
 
7. Халуун усанд орохгүй байх
Халуун усанд орсноор таны хуурай арьс “Цэвэрлэсэнд баярлалаа” гэж хэзээ ч хэлэхгүй. Халуун усанд ороход хүн хөлөрч бүх шингэнээ гадагш гаргачихдаг. Ийм учраас усанд орсны дараа бид цангадаг. Бүлээн усанд орж байвал арьс чийгээ алдахгүй, сунахгүй байх болно.
 
 Дэлгэрэнгүйг та доорх зурган дээрж мэдэх боломжтой
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл