solongonews
Монгол үндэстний уламжлалт хатгамал Гиннесийн номд бичигдэв
2019-08-02 10:56
Хорчин баруун гарын дунд хошуу 10 мянган хүнд хатгамал заах арга хэмжээ зохион байгууллаа.

       Өөрөөр хэлбэл, 10573 хатгамалч хамтарч хамгийн том хатгамлыг бүтээж Гиннесийн номд бичигдэв. Мөн үеэр нийт 10 сая юаний хатгамлан бүтээгдэхүүний захиалгын гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хорчин баруун гарын дунд хошууны хатгамал нь Чин гүрний үеийн Түшээт ханы ордноос үүсэлтэй бөгөөд монгол үндэсний онцлогтой тус гар урлалыг 2009 онд Өөртөө засах орны хоёрдугаар ээлжийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулжээ.

Хятадын ардын утга урлагийн холбоо энэ жил Хорчин баруун гарын дунд хошууг “Хятадын монгол үндэсний хатгамлын өлгий нутаг”, “Хятадын монгол үндэстний хатгамлын соёлын өв уламжлалыг хамгаалах газар” гэж үнэлсэн.

Сүүлийн жилүүдэд тус хошуу хатгамлыг ядуурлыг бууруулах болон хөдөө тосгоны хөгжил, шинэ эрин үеийн малчид, тариачдад боловсрол олгох ажилтай уялдуулан “Монгол үндэсний уран хатгамал-малчин тариачдын шинэ амьдрал” арга хэмжээг зохион байгуулах болсон байна.

Хорчин баруун гаран дунд хошуунаас Түшээт ханы ордны хатгамал брэндийг гаргаж, 173 гацааны 10 мянга гаруй хүнд хатгамал зааж, 21 мянган эмэгтэйчүүдийг хатгамлын үйлдвэрлэлд хамруулав. “Аж ахуйн нэгж+нийгэмлэг+сургалтын төв” гэсэн хөгжлийн загварыг хэрэгжүүлсэн. Улмаар 52 гацаа хатгамлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, 17 аж ахуйн нэгж, хэрэглэгчдээс нийт 2 сая юаний захиалга авч, 37 нэрийн дэлгүүр ажиллуулан, жилийн борлуулалтын хэмжээ 20 сая юаниас давах боломж бүрдсэн аж. Монгол үндэсний хатгамал тус хошууны тулгуур үйлдвэрлэл болон хөгжиж байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл