Хамар битүүрлийн төрлүүд
Хамар битүүрлийг шалтгаанаас нь хамаарч хэд хэд ангилж болно. Үүнд:
Халдварын гаралтай
Харшлын гаралтай
Дээрх хоёроос үл шалтгаалах гэж /эмнээс шалтгаалсан гэх зэрэг/
Халдварын гаралтай хамар битүүрэл нь даарах, дархлааг муудах үед илэрдэг бөгөөд дархлаа суларсан тохиолдолд нян, бактери хамрын салст руу нэвтрэн ордог байна.
Харшлын гаралтай хамар битүүрэл нь мэдээж төрөл бүрийн харшлаас шалтгаалж үүсэх бөгөөд үүнд амьсгалын багтраа өвчнийг мөн авч үзэж болно.
Харин гурав дахь тохиолдолд нь бэртэл гэмтэл, тоос, эмийн бүтээгдэхүүн эсвэл хортой бодистой ажилласан тохиолдолд үүснэ.
Хамрын битүүрэлд ямар төрлийн бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой вэ?
Эмч болон эрдэмтдийн судалгаанаас харахад хамрын салст бүрхэвчийн хаванг хөөдөг бэлдмэл нь хамгийн үр дүнтэй гэсэн байна. Найрлагад нь антигистамин болон анальгетик багтсан байж болно.
Харин антибиотикийн найрлагатай цацлага хамрын битүүрэлд төдийлөн сайнаар нөлөөлдөггүй бөгөөд тэр ч бүү хэл эрүүл мэндэд аюултай бэлдмэлийн тоонд оруулсан байна.
Хүүхдүүдийн хамар битүүрэх үед ямарваа нэгэн эм бэлдмэл, цацлага хэрэглэхээс илүүтэй хамрыг нь угааж, онгойлгох нь хамгийн зөв сонголт гэдэгт эмч нар санал нийлдэг юм.
Байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох зөгийн бал, сармис, С аминдэм, эвкалиптын үр дүнг анагаах ухаанд албан ёсоор батлаагүй байна. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүн сөрөг үр дагаврыг авчрах магадлалтай. Тухайлбал, сармисыг хэтрүүлэн хэрэглэх нь хамрын салст бүрхэвчийг гэмтээдэг байна.
