solongonews
Ли Кэчян Киргиз, Казахстан, Латви, Орост албан ёсны айлчлал хийхээр Бээжингээс мордов
2016-11-03 10:53
Ли Кэчян Киргиз, Казахстан, Латви, Орост албан ёсны айлчлал хийхээр Бээжингээс мордлоо.

Бүгд найрамдах Киргиз улсын ерөнхий сайд Сооронбай Жээнбеков, Бүгд найрамдах Казахстан улсын ерөнхий сайд Бакытжан Сагинтаев, Бүгд найрамдах Латви улсын ерөнхий сайд Марис Кучинскис, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев нарын урилгаар Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11 дүгээр сарын 2-ны өдөр тусгай үүргийн нисэх онгоцоор Бээжингээс мордлоо. Тэрээр эхлээд БНКиргиз улсад албан ёсны айлчлал хийж ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын хэрэг эрхэлсэн зөвлөлийн 15 дахь хуралд оролцоно. Дараа нь БНКазахстан улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд Хятад, Казахстаны ерөнхий сайд нарын 3-р тогтмол уулзалтад оролцоно. Мөн үүний дараа БНЛатви улсад албан ёсны айлчлал хийж Хятад-төв зүүн Европын орнуудын удирагчдын уулзалтад оролцоно. Айлчлалынхаа төгсгөлд ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Хятад, Оросын ерөнхий сайд нарын 21-р тогтмол уулзалтад оролцох юм байна.

Найруулагч: ....
Эх сурвалж : china.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл