"Арван дөрөвдүгээр таван жилийн хугацаан дахь мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн төлөвлөгөө”-г Хятадын Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яам саяхан албан ёсоор нийтэлж, 2025 он гэхэд, мэдээлэл, харилцаа холбооны салбарын цар хүрээг улам өргөжүүлж, хөгжлийн чанарыг мэдэгдэхүйц сайжруулж, улмаар өндөр хурдны, нэгдсэн, ухаалаг, ногоон, аюулгүй, найдвартай шинэ дижитал дэд бүтцийг үндсэнд нь байгуулж, инновацийн чадавхыг ихээр дээшлүүлж, шинэ тулгар хөгжиж буй форматуудын хөгжлийг дэмжиж, эдийн засаг, нийгмийн дижитал өөрчлөлт, шинэчлэлтийг идэвхжүүлэх чадварыг сайжруулж, үйлдвэрлэл, интернет сүлжээний хүчирхэг орон, дижитал Хятад улсыг бүтээн байгуулахад найдвартай үндэс суурийг тавих болно хэмээн тэмдэглэжээ.
Хятадын Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яамны Мэдээлэл холбооны хөгжлийн газрын дарга Ше Цүнь, төлөвлөгөөнд мэдээлэл холбооны салбарын хүчин чадамж зэргийг тодорхойлсон нь үндэсний шинэ хэлбэрийн дижитал дэд бүтцийг байгуулж, интернет болон мэдээлэл холбооны үйлчилгээ хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн чанартай үндсэн салбаруудыг бүх талаар дэмжихийн тулд зургаан талаас 20 гаруй тоон үзүүлэлтийг тогтоосон гэжээ.
