Хянган аймгийн Хорчин Баруун Гаран Дунд хошуу Манж Чин гүрний үеэс уламжлагдаж ирсэн 300 гаруй жилийн түүхэн уламжлалтай монгол үндэстний хатгамлыг сэргээн хөгжүүлж, уламжилж дэлгэрүүлж байна. Энэхүү үйл ажиллагаа нь ядуу буурай өрхөд ажлын байр хангаж орлогыг нь нэмэгдүүлэх, оюутан залууст бизнес эрхлэх нөхцөл бүрдүүлэх зэрэг талаар маш сайн үр дүнд хүрч байна.
Ихэнх оёдолчид нь гэртээ сууж үйл оёдлоо гүйцэтгэдэг болохоор тус хатгамлын суурингийн үйлдвэрлэл тахал өвчний тархалтад муугаар нөлөөлөөгүй байна. Хорчин Баруун Гаран Дунд хошуу нь 2016 онд Вангийн ордны уран хатгамлын үйлдвэр байгуулан, 2017 оны 07-р сард оюутнуудын бизнес эрхэлж ядуугаас ангижруулах үйлчилгээний нийгэмлэгийг байгуулав, мөн “Аж ахуйн нэгж, нийгэмлэг, суурин, ядуу буурай өрх”-ийг хамруулсан арга хэлбэрээр монгол үндэстний уламжлалт гар хатгамлын урлагаар гол болгосон оюутнуудын бизнес эрхлэлтийг дайчлан, хатгамлаар ядуурлыг бууруулах аж ахуйн хөгжлийг ахиулсан байна.
Одоогийн байдлаар тус суурин хувцас загвар, ханын зураг зэрэг нийт 1072 төрлийн хатгамал урлалын бүтээгдэхүүн урлан бүтээж, мөн бүх улсын хэмжээнд 37 газар оронд борлуулалтын цэгтэй болж хөгжсөн байна .
Тус хошуу нь 2016 оноос эхлэн, сум суурингаар нэгж болгон Вангийн ордны уран хатгамлын сургалт зохион байгуулж, одоогийн байдлаар нэгэнт бүх хошууныхаа 173 багийн нийт 10 мянга гаруй малчин тариачдыг хатгамлын сургалтад хамруулав. Мөн бүх хошууныхаа 12 сум суурингийн 21000 эмэгтэйчүүдийг дайчлан хатгамлын ажилд оролцуулсан ба ядуу буурай өрхийн бүсгүйчүүд уран хатгамал урлаж, жил бүр 2000 юанийн орлого олдог болжээ. 2018 онд бүртгэлтэй 2895 ядуу буурай өрхийн хүн бүрд ногдох дундаж орлого нь 2000 юаньд хүрсэн бол 2020 онд ядуу буурай өрхийн орлогыг 3000-аас 5000 юаньд хүргэхээр хичээн ажиллаж байна.
