solongonews
​Ли Жаньшү Японы төлөөлөгчидтэй уулзав
2018-05-04 11:04
3-нд Ардын их хурлын ордонд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Японы Соёл, шинжлэх ухааны яамны сайд Хаяши Юшимаса тэргүүтэй Япон, Хятадын парламентын найрамдлын нэгдсэн холбооны төлөөлөгчтэй уулзжээ.

Ли Жаньшү: - Хятад, Япон хоёр орон хаяа нийлсэн, салшгүй  холбоотой хөрш юм. Харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр талын үндсэн ашиг  сонирхолд нийцэж, урт хугацааны найрамдал нь цорын ганц зөв сонголт гэдгийг хоёр  орны урт хугацааны харилцааны түүх гэрчилж байна. Бид түүхээ бат санах нь өшөө  хорслыг үргэлжлүүлэх бус, харин түүнээс сургамж авч, түүх дахин давтагдахаас  сэргийлэхэд ач холбогдолтой юм. Хоёр тал тус тусын хөгжлөө бодитоор ойлгож,  Хятад, Япон хамтын ажиллагааны түнш, харилцан заналхийлэхгүй байх улс төрийн  ойлголтыг сайтар хэрэгжүүлж, түүхээр сургамж болгон, ирээдүйд хандаж, Хятад,  Японы харилцааг зөв замд оруулахыг ахиулах хэрэгтэй. Хууль тогтоох  байгууллагын харилцаа бол Хятад, Японы харилцааны чухал бүрэлдүүн хэсэг юм  гэжээ.

Японы тал: Япон, Хятад хоёр орон ойр хөрш, Япон Хятадын  харилцаа нь хоёр талын хувьд маш чухал харилцаа юм. Япон, Хятадын Энх тайвны  гэрээ байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Япон, Хятадын  парламентын найрамдлын нэгдсэн холбоо шилдэг уламжлалыг залгамжилж, хоёр орны  харилцааг бүх талаар сайжруулахад хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл