“Вакцинжуулалт хийгээрэй” гэж Унгарын ерөнхий сайд Орбан 02-р сарын 28-нд олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн юм. Тэр өдөр Орбан нийслэл Будапешт хотод Хятадын Гүөяо группын үйлдвэрлэсэн вакциныг тариулав. Унгарын ерөнхий сайд Орбан олон нийтийн мэдээллийн тавцандаа энэ тухай гурван зураг байрлуулсан байна.

Вазцин тарьж байгаа нь

Хятадын Гүөяо гурппын үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн вакцин

Вакцинжуулалт хийсэн өрөө
Орбанаас өөрийн бичлэгтээ,
- Харж байна уу, би оффистоо ажиллаж байгаа, биеийн байдал сайн байна. Вакцин хийлгэхээс бүү ай. Одоо цар тахлын гурав дахь давалгаа явж байна. Гурав дахь давалгаа нь өмнөх хоёр давалгаанаас илүү хүчтэй, тиймээс вакцин хийлгэхээр бүртгүүлэхийг хүн бүрээс хүсч байна. Бидэнд өөр сонголт байхгүй гэж тэмдэглэсэн байна.
Орбан өмнө нь Хятадын “COVID-19”-ийн вакцинд хамгийн их итгэдэг гэдгээ олон нийтэд мэдэгдэж байсан. Вакцин нь Унгарын эдийн засгийг дахин эхлүүлэх түлхүүр юм. Хятадын вакцин орж ирснээр Унгар улсын вакцинжуулалтын хурдыг түргэсгэх болно. Хятадын вакцины тусламжтайгаар Унгарт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах нь энэ орны 04-р сар гэхэд эерэг нөхцөл байдлыг харуулах болно.

Орбаныг Хятадын “COVID-19”-ийн вакцинжуулалт хийхээс хоёр өдрийн өмнө Унгарын ерөнхийлөгч Адаир Хятадын Гүөяо группын үйлдвэрлэсэн“COVID-19”-ийн вакцинжуулалт хийсэн байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын Хятадад дараалан хийж буй вакцинжуулалт нь маш их ач холбогдолтой болохыг шинжээчид тэмдэглэв. Энэ нь Унгар улс Хятадын вакцины аюулгүй байдал, үр нөлөөг өндөр түвшинд хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Мөн Унгарын Засгийн газар эдийн засгийг аль болох хурдан эхлүүлэхийн тулд вакцинжуулалтыг түргэсгэж, иргэдийн дархлааг аль болох хурдан сайжруулна гэдэгт найдаж байна.
Хятадын Гүөяо группын үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн вакциныг 01-р сарын 29-ний өдөр Унгарт хэрэглэхээр батлав. Хятадаас Унгар руу экспортолсон COVID-19-ийн вакцины эхний цуврал 02-р сарын 16-нд Будапештэд ирлээ. 02-р сарын 24-ний өдөр Унгар улс Хятадын “COVID-19”-ийн вакциныг вакцинжуулж эхлэв. Одоогийн байдлаар Хятадын вакциныг Унгар даяар тараагаад байгаа бөгөөд олон нийт сайн дураараа вакцинжуулалтыг сонгож болно.

Унгар улс Хятадын Гүөяо группын вакциныг оруулснаас гадна, Оросын “Вэйшин V” вакцин, АНУ-ын PFIZER болон Германы биологийн шинэ мэргэжлийн компаний хамтран бүтээсэн вакциныг баталсан ба худалдан авсан байна.
