Зургаадугаар сарын дундуур өргөн уудам Алшаа нутгаар сурвалжлан явахад, гангийн нар зулай төөнөж арга аашийг алдуулж байлаа. Харин бид өндөр сүрлэг Алшаа уулыг өгсөж гарахад нарс, хайлаас гээд нэрийг нь мэдэхгүй элдэв төрлийн өвс мод, цэцэг уулыг номин ногоон өнгөөр хучиж, чийглэг амьсгал цээж онгойлгох нь сэтгэлд таатай. Энэ бол Алшаа аймаг Алшаа уулын байгаль орчны ойжуулалтыг сайн хийсний үр дүн аж.
40 жил хамт
“Алшаа уулын бороо нь хө
Яасан цагаан бороо вэ
Аваад авч болдоггүй
Ямар том уул вэ”…
“Алшаа уулын бороо” гэх энэ дууд шиг өндөр сүрлэг Алшаа уул нь Алшаа нутгийн хүмүүсийн сэтгэлд үнэхээр онцгой том баяр суурьтай “ээж уул” аж. Алшаа уул нь Хятадын баруун хойдын газар орны чухал байгаль орчны халхавчийн хувьд, Алшаа аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй Алшаа уулын байгаль орчныг хамгаалах нь Алшаа аймаг, Өвөр Монгол тэрчлэн Хятадын умардын экологийн халхавчийг бүтээн байгуулахад чухал юм.
Жу Жытогийн хувьд Алшаа уулын тухай сэтгэгдэл илүү гүн гүнзгий юм. 1978 онд 17 настай ажилд гарч байсныг бодвол нэг мэдэхэд Алшаа уулыг сахин хамгаалах ажлын байранд 40 жилийн нүүрийг үзсэн байна. 06-р сарын 11-ний үдийн үед сурвалжлагч Жу Жытогийн ажиллаж буй Алшаа уулын улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын орны хамааралтын товчоон дээр очиход уулаа шалгаж үзээд буцаж ирээд байгаатай нь таарлаа.
“Сүүлийн жилүүдэд Алшаа уулын экологийн байдал илэрхий сайн болсон” гэж Жу Жыто энэ хэдэн жилийн байдлаа ярив. Тэрээр, одоо Алшаа уулын экологи сайжрахыг дагаад өмнө нь нэг үе харагдахаа больсон торог бог, зээр зэрэг хээрийн амьтад дахин харагдах болсон гэж байлаа.
Тус өртөөнд Жу Жыто хоёр хүний хамт ажилладаг. Тэд ээлжлэн уул хамгаалах ажлыг гүйцэтгэдэг байна. Өглөөний 07:30 цагт ус болон хуурай хүнсээ авч уулаа шалгахаар гарч, замын турш ой модны өвчин хорхой, ой модны эвдэгдэл сүйдэл, араатан амьтны ул мөрийг харах, гал түймрийн согог зэргийг шалгаж үзээд буцаж ирэхэд бараг 20 шахам км зам туулж, үдээс хойш 15:30 цаг болдог байна. Уулын хормой хүртэл мотоцикл унаж болдог ч, уулын гүн хэсэгт ороход явгалах л хэрэг болж, асуудал гарвал биедээ авч яваа GPS-ээрээ тэмдэг тавьж тогтмол хугацаатай ирж дахин шалгах буюу асуудлыг шийддэг байна.
Уулын гүнд гар утасны сүлжээ муу байдаг учир Жу Жыто өөрийн биеэсээ салгадаггүй нэг “эрдэнэ” бол харилцах машин.
“Хүний бараа харагдахгүй энэ аглаг уулын гүнд онцгой нөхцөл байдал тохиолдоход энэ эд чинь маш чухам” гэж тэр харилцах машинаа заасаар ярина. Одоогоор хамгаалалтын товчооны харьяанд харилцах машины сүлжээний суурь өртөөг байгуулжээ. Өртөөний харьяа уулын хяраар камер угсарснаар өмнө нь уулын хяраар хүн орж ирэхэд заавал тухайн газарт нь очиж шалгадаг байсан ажлыг хөнгөлж, суугаа газрынхаа компьютер дээрээс алган дээрээсээ үзэх шиг цаг тухайд тодорхой үзэж болдог болсон нь Жу Жыто болон түүний ажилчдад их амар болсон төдийгүй, ажлын үр дүнг нь ч дээшлүүлсэн байна.
68 жилийн “гайхамшиг”
68 жилийн турш ой шугуйн гал түймэр үүссэнгүй.
Энэ бол Алшаа уулын улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын орны хамгаалалтын товчооны орлогч дарга Сун Пиний онцлон ярьж байсан зүйл юм. Алшаа уулын хөтөл нь эгц, гуу олонтойгоос Алшаа уулыг гал түймрээс сэргийлэхэд хүндрэл маш их, гал түймрийн байдлыг илрүүлэхэд хүнд, галын гамшиг үүсэхэд цаг тухайд зохион байгуулж гал унтраахад маш хүнд, олон жилийн турш Алшаа уулын ой шугуйн гал түймрээс сэргийлэх ажил нь гол төлөв үндсэн шатны хамгаалах ажилтнуудад түшиглэсээр иржээ. Алшаа уулын улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын орон нь галын аюулаас сэргийлэх төслийн хөрөнгө мөнгийг идэвхтэй хөөцөлдөж, чухал орон бүс, чухал газарт 18 камер угсарч, 150 км дохио дамжуулагч нэвтрүүлж, галын аюулаас сэргийлэх хяналтын хүрээ хэмжээг үр дүнтэй өргөтгөхийн зэрэгцээ ой шугуйн галын аюулаас урьдчилан сэргийлэх системийн үйл хэргийг харуулсан юм.
Эргэж ирсэн номин ногоон төрх
“Алшаа уулын экологийн дэвшил нь өнгөрсөн жил Алшаа аймгаас Алшаа уулын экологийн орчныг засах сайжруулах ажил хийсний үр дүн юм” гэж Алшаа уулын улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын орны хамааралтын товчооны орлогч дарга Сун Пин ярив.
Алшаа ууланд элбэг уурхайн нөөц баялаг бий. Иймээс Алшаа уулын байгалийн хамгаалалтын оронд нэг үе уурхайн нөөц баялгийг нээн ашиглаж боловсруулах төсөл цөөн бус гарчээ. Ялангуяа 2006 оноос 2011 он болтол аж ахуйн үр ашгийг өрөөсгөлөөр хөөцөлдсөнөөс хамгаалалтын орны ойр хавьд их бага хэлбэрийн нүүрс угаах үйлдвэр байгуулагдаж, Алшаа уул хийгээд ойр хавийн байгаль орчны эргэн тойронд маш их бохирдлыг бий болгосон байв.
“Хөхөмдөг ногоон уул ус бол даруй алт мөнгөн уул мөн”. Алшаа уулын экологийн орчин нөхцөлийн асуудлыг шийдэхээр Алшаа аймгийн намын хороо аймгийн захиргаа нь 2017 оныг уурхайн орчин тойрныг цэгцлэн засах он болгож, “Алшаа аймгийн уурхайн орчин тойрныг цэгцлэн засах ажлын төсөл”, “Алшаа аймгийн уурхайн орчин тойрны ерөнхий цэгцлэн засах ажлын төсөл”-ийг хэрэгжүүлж, ажлын удирдах баг байгуулж, аймгийн уурхайн орчин тойрныг цэгцлэн засах ажлаа бүх талаар төлөвлөж, цэгцлэн засах зорилго, арга зам, цаг хугацааг тодорхой тогтоож, нэгдсэн байдлаар зохион байгуулж хэрэгжүүлж эхлэв. 2017 оны 06-р сараас Алшаа уулын экологийн орчин тойрны асуудлыг төвлөрүүлж, цэгцлэн засах ажил бүх талаар эхэлж, “Өвөр Монголын Алшаа уулын экологийн орчны асуудлыг төвлөрүүлж цэгцлэн засах хэрэгжүүлэх төсөл”-ийг зарлаж, Алшаа уулын хамгаалалтын товчоо нь улсын газар шорооны товчоо, орчин тойрны хамгаалалтын товчоо зэрэг байгууллага нэгжтэй хамтарч 4 ажиллах баг байгуулан, Алшаа ууланд бүх талын цэгцлэлт хийж эхэлсэн юм.
- Одоогоор Алшаа уулын хамгаалалтын орны гол орон бүсийг цэгцлэн засах ажлыг биелүүлсэн. Алшаа уулыг хамгаалах олон төрлийн төрийн бодлого, хянан хамаарах ажлыг үргэлжлүүлэн сайн хийнэ гэж Алшаа аймгийн Ой шугуйн товчооны дарга Чэнь Жюньлай ярив.
