Индонезид тусламж үзүүлэхэд бэлэн байна
2016-12-08 20:32
Хятадын ГХЯ-ы Хэвлэлийн төлөөлөгч Лү Кан энэ сарын 8-ны өдөр Бээжин хотноо Хятадын иргэн Индонезын Асехийн газар хөдлөлтөд эндэж бэртсэн тухай мэдээлэл олоогүй гэдгийг мэдээлсэн байна.
Хятад улс гамшгийн байдалд нягт анхаарч, Индонезийн эрэлт шаардлагын дагуу чадахын хэрээр туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.
Лү Кан: - Хятад улс эндсэн хүмүүст эмгэнэл илэрхийлж, тэдний гэр бүлийнхэнтэй уй гашууг нь хуваалцан, мөн гэмтэж бэртсэн улсуудад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. Хятадаас Минданод суугаа Ерөнхий Консулын газар онц байдлын механизмыг даруй ажиллуулж, Хятадын иргэний эндэж бэртсэн байдлыг тодруулж байна. Түүнчлэн тухайн нутагт ажиллаж буй Хятадын компани болон иргэдэд аюулгүйн хамгаалалтаа дээшлүүлэхийг сануулж байна гэж хэллээ.
Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
